Манай улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улсаар нь жагсаавал, энэ оны эхний хоёр улирлын байдлаар 10 хувийг БНХАУ-аас, 64 хувийг Хонгконгоос, найман хувийг нь АНУ-аас бүрдүүлжээ.
Эдгээр
үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал БНХАУ-аас оруулсан
хөрөнгө оруулалтын хэмжээ 40 хувиар, Хонгконгийнх 26 хувиар, АНУ-ынх 57
хувиар буураад байна. Энэ оны
эхний гурван улирлын байдлаар Монгол Улсад гаднаас нийт 1.847.4 сая
ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад 51.7 хувиар буурсан үзүүлэлт гарч байгааг салбарын
мэргэжилтнүүд хэлж байна. Харин ОХУ-аас манай улсад оруулсан хөрөнгө
оруулалт есөн хувиар, Европын улс орнуудынх 32 хувиар, Австрали 51
хувиар өссөн статистик дүн мэдээ байна.