1987 оны арваннэгдүгээр сарын 19-нд «1931 Bugatti Royale» дуудлага худалдаанд орж, 5,5 сая ам.долларт хүрсэн
“Bentley”-гийн уралдааны автомашинууд ХХ зууны эхний хагаст «24 цаг Ле-Мана» (24 Heures du Mans)-ын тэргүүлэгч нь байлаа Bentley Speed Six –ийн 1924-1927 он болоод 1930 онд тасралтгүй таван удаа тэргүүлсэн аж. Тэрхүү уралдааны аварга Bentley Speed Six-ийг 2004 онд Christie"s Le Man Classic дуудлага худалдаагаар5,1 сая ам.доллараар худалджээ.
Ferrari 250 GTO загварыг 1962 онд 36 ширхгийг л үйлдвэрлэсэн байна. Өнөөдөр эдгээр машин зөвхөн цуглуулагчдад л бий. 1991 онд уралдааны машин цуглуулагч нэгэн эр Лас Вегасын дуудлага худалдаанаас энэхүү машиныг 6,2 сая ам.доллараар худалдаж авсан байна. Өнөөдөр шинжээчдийн үзэж байгаагаар бүх зүйл нь хуучин хэвээр хадгалагдсан ганцхан Ferrari 250 GTO байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор 27 сая ам.долларт хүрэх нь.
24 Heures du Mans уралдааны тэргүүнийг 1953 онд Ferrari 340/375 M Berlinetta Competizione маркийн машины жолооч авч байсан билээ. Ferrari тухайн үед энэ загвараасаа ердөө гуравхныг л гаргасан аж. Анхны аварга болсон машин 1954 онд 5,8 сая ам.доллараар дуудлага худалдаагаар зарагдсан аж. 1974 болон 1993 онд капитал засварт орсон Ferrari 340/375 M Berlinetta Competizione Английн нэгэн эр 9,86 сая еврогоос худалдан авсан байна.
2007 онд болсон Лондонгийн дуудлага худалдаагаар Rolls-Royce 10hp Two-Seater буюу 1905 онд үйлдвэрлэсэн хамгийн үнэтэй брэнд болсон энэ загварыг 7,25 сая ам.доллараар борлуулжээ.
Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder «24 цаг Ле-Мана» уралдаанд тусгайлан зориулж бүтээсэн энэ загвар нь 1962 онд анх удаа дэлхийн гурван удаагийн аваргаад тодорсон хүлэг. 2007 онд маш сайн хадгалагдсан Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder дуудлага худалдаанд оруулахад нэрээ хэлээгүй худалдан авагч утсаар 9,2 сая ам.долларыг санал болгож эзэн нь болсон байна.
Bugatti Type 41 Royale бол дэлхийн хамгийн тансаг автомашинаар тодорсон билээ. Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл энэ машины дайд хүрэх нэг ч төмөр хүлэг байсангүй. Компанийг үндэслэн байгуулагч Этторе Бугатти (Ettore Bugatti) энэхүү загвараа зөвхөн баячуудад зориулан 25 ширхгийг гаргахаар төлөвлөж байсан ч 1929-1939 оны хямралаас үүдэн ердөө 6 ширхэгийг л үйлдвэрлэсэн байна. Өнөөдөр энэ загвараас Бугаттид өөрт нь байсан Bugatti Royale Kellner үлджээ. 1950 онд тус гэрийн өв залгамжлагч нь уралдааны машин цуглуулагч, саятан эр Бриггс Каннингемд л зарсан байна. Харин мань эр 1987 онд түүнийг дуудлага худалдаанд оруулан 9,7 сая ам.долларын үнэд хүргэжээ.
Duesenberg бол тухайн үеийн түүх соёл технологийн дэвшлийг гайхуулах гэж бүтээсэн машин гэдэг. Энэ машиныг Кларк Гейбл, Аль Капоне, Грета Гарбо зэрэг алдартнууд унаж байсан юм. XXI зуунд “Агуу Гэтсби” кинонд энэ машиныг ашигласан. 1931 онд дэлхийд шилдэг нь гэсэн тодотголтойгоор 17 мянган ам.долларт үнэлэгдэж байсан бол 2011 онд Duesenberg Model J Whittell Coupe загварыг Gooding & Company дуудлага худалдаагаар 10,3 сая ам.доллараар үнэлэгджээ.
Ford GT40 Gulf/Mirage Lightweight Racing Car АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн үнэтэй автомашины нэг гэж тодотгох хэрэгтэй. 1968 онд үйлдвэрлэсэн тус машиныг оддын од унаж байсан гэдэг. Ford GT40 Gulf/Mirage Lightweight Racing Car дуудлага худалдаагаар 11 сая ам.доллараар үнэлэгдсэн билээ.
Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster – бол хааны машин, дээд зэрэглэлд зориулан худалдаанд гаргасан цөөхөн загварын нэг. 1936 онд энэ загварыг Оросын хамбад зориулж авч байсан гэдэг. 2012 оны дуудлага худалдаагаар 11,8 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.
Mercedes-Benz W196 бол 1954 онд үйлдвэрээс гарсан загвар. Энэ бол хамгийн үнэтэй мерседес төдийгүй уралдааны шилдэг загварын нэг. Мөн Bonhams дуудлага худалдаанд оруулахад Формула уралдааны хорхойтнууд ямар ч үнэ төлөхөд бэлэн гэж байсан аж. Үнэ нь 19,6 сая ам.долларт хүрснээрээ тэргүүлэх автомашин юм.