Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий боловсролын стандарт хэрэгжилт чамлалттай байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн давхардсан тоогоор 342 ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ үеэр боловсролын стандартын түвшин тогтоох шалгалтыг 5-11 дүгээр ангийн сурагчдаас авсан байна. Тавдугаар ангийн 12515 хүүхдээс монгол хэлний хичээлээр шалгалт авахад стандарт хангалт 74.2 хувьтай байсан нь өмнөх жилийнхээс сурлагын амжилт 28 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарчээ. Харин бага боловсролын стандартын хэрэгжилтийг математик, монгол хэлний хичээлээр тогтоон 27035 сурагчийг шалгахад 67.9 хувь нь хангалттай үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн суурь боловсролын стандарт хэрэгжилтийг математик, химийн хичээлээр шалгахад 41.9 хувийн амжилт үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан