Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Х.Батсайхан: МУИС нүсэр бүтэцдээ тааруулж төсөв батлуулдаг
-МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр хийх гэж буй шинэчлэлийг зөвхөн нэг хүний үзэмж гэж үзэх хүмүүс байна. Гэхдээ энэ асуудал яах аргагүй шинэ удирдлагын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан гэсэн?
-МУИС-ийн Удирдах зөвлөл гэнэт шинэчлэл хийнэ гэж яриагүй. МУИС-ийн Удирдах зөвлөлийн өнгөрсөн зун, хавар хийсэн хуралдаанаар захирлаар сонгогдох хүмүүсийн ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн. Захирлуудын сонгон шалгаруулалтын үеэр ч төлөвлөгөөг нь сонсч байсан. МУИС-ийн захирал ажлынхаа төлөвлөгөөндөө шинэчилнэ ч гэж байсан. МУИС-ийн Удирдах зөвлөлөөс өнөөгийн энэхүү томорсон бүтэц нь сургалтын төлбөр нэмэгдэхэд нөлөөлж байгаа учраас шинэчилье гэж ярьсан юм. Энэ нь яригдсаар сүүлийн удирдах зөвлөлийн хурлаар МУИС-ийн захирал бүтцийг өөрчлөх саналаа оруулж ирсэнээр баталсан. Батлахдаа байгаль, нийгмийн шинжлэх ухаан, хууль, бизнесийн чиглэлийн сургуулиудад бүтцийн шинэчлэл хийж, захиргааны албан хаагчдын тоог цөөрүүлэх, сургуулийг нэгдсэн төсөвтэй болгож, сургуульдаа бүтээн байгуулалт хийе гэсэн.
-МОХ оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл таны бодлоор энэ шинэчлэл төлбөр багасах томоохон хөшүүрэг гэсэн үг үү?
-МОХ-оос “Шинэчлэл хийе. Гэхдээ оюутнуудаа хохироохгүй байя. Оюутандаа чиглэсэн сургалтын үйл ажиллагаа, олон сургалтын хөтөлбөрийн давхардалтыг арилгахад бүгдээрээ анхаарч, ач холбогдол өгч ажиллая” гэсэн байр суурьтай байгаа. Үүний дагуу МУИС-ийн Удирдах зөвлөлөөс үүрэг авч энэ сарын 17-нд МУИС-ийн захирлын хамт оюутнуудын дунд бүтэн өдрийн хэлэлцүүлэг хийсэн. МУИС-ийн Оюутан холбоо, Оюутан конгрессоос явуулсан судалгаагаар оюутнуудын 60 хувь нь шинэчлэлийг зөвшөөрсөн. Судалгааны хувь тэдэнд байгаа болохоор шаардлагатай гэвэл авч үзэж болно.
-Төлбөр багасана гэдэг нь угтаа багш нарыг цомхотгоно. МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд шинэчлэл хийх ёстой гэсэн дээр тайлбар хийхгүй юү?
-Ер нь, үргүй зардал их гарч байгаа. Нэмэлт цагийн ашиг, зарим хичээлээ заах ёстой нь дарга болчихоор заах багш нь цөөрлөө, судлаач багш нар цөөрч байна гэсэн шүүмжлэл байгаа. Шинэчлэхдээ зөв гольдролд оруулахын төлөө л ажиллана. Шинэчлэхээс аргагүй байдалд орсон нь хэд, хэдэн зүйлээр мэдрэгдсэн. Монгол Улсад 147 их, дээд сургуулиас улсын 45 сургуулийг 15 болгож цөөрүүлсэн. Тэр үед МУИС-д цөөнгүй сургуулийг нэгтгэсэн ч зарим нь үнэхээр бүрэн нэгдэж чадаагүй. Нэгдсэн сургуулийн чанар шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байсан. Мөн олон хөтөлбөр давхардалтай. Тухайлбал, МУИС-д Эдийн засгийн сургууль байхад хажууд нь Худалдааны гэж байна. Хамгийн гол нь ижил мэргэжлээр төгсгөдөг учраас хамтатгах ёстой. Тэрхүү хамтрал нь өнөөдөр бүрэн хэрэгжихгүй. Оюутны нэгдсэн үйлчилгээний систем, нэгдсэн номын сан байдаггүй. Дээр нь, жил бүрийн сургалтын төлбөрийг тогтоохдоо маш өндрөөр тогтоож ирснийг анхаарах ёстой гэж үзсэн болохоор шинэчлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, шинэчлэлийг дэмжихээс өөр аргагүй байгаа. Яагаад гэхээр МУИС нүсэр бүтэцтэй. Түүндээ тохирсон төсөв батлуулаад хувааж авдаг. Чадварлаг орон тоотой байх эсвэл чадварлаг цөөн сургуультай байх гэдгийн хооронд маш их ялгаа бий. Бид цөөл, ихэсгэ гээгүй. Тогтвортой, хэрэгтэйг нь байгуул гэж байгаа. Хүмүүс бол дөрөв гэдэг дээр л дөрөөлөөд байна. Одоохондоо хэдэн сургуультай байх аа тогтоогүй. Санал гарсан нь үнэн. Үүнийг ажлын хэсэг шийдэж, хамт олны саналыг тусгана. ҮЭ үүнд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй.
-Шинэчлэлийг хийх ажлын хэсэг гарсан гэсэн. Гэхдээ ажлын хэсэгт 54 гишүүн оруулахаар анх ярьсан ч 35 хүн орсон. Тэдгээр нь ямар шалгуураар ажлын хэсэгт орсон нь тодорхойгүй зэрэг баримтыг сургуулийн ҮЭ-ээс дэлгээд байгаа?
-Энэ талаар Удирдах зөвлөлийн хурлаар ярьсан. Тийм болохоор ҮЭ-ийнх нь даргыг Удирдах зөвлөлийн хурал дээр суулгаж, саналыг нь сонсох боломж бүрдүүлж өгсөн. ҮЭ-ийн зүгээс шинэчлэх нь зүйтэй, гэхдээ хамт олны саналыг авах ёстой гэдэг байр суурьтай байсан. Тийм шүүмжлэл ч саяны Удирдах зөвлөлийн хурал дээр их байсан. Тиймээс МУИС-ийн бүх ангийн дарга нарыг цуглуулж тэдний саналыг сонсож чуулсан. Оюутнууд шинэчлэхийг дэмжинэ, гэхдээ тэднийг хохироож болохгүй. Шинэчлэлийг дараагийн хичээлийн шинэ жилээс эхлэн мөрдүүлэх хэрэгтэй гэсэн байгаа.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар бүтцийн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн. Энэ асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг ихээхэн татаж буй. Шинэчлэл хийхийг олонхоороо дэмжиж байгаа ч чухам хэрхэн хийхээс шалтгаалж хэн хэндээ хохиролтой үлдэх үү, үгүй юү гэдэг шийдэгдэнэ. Тиймээс яарч хийх нь буруу гэх нь бий. Гэтэл зарим оюутан салбар 14 сургуулийг цомхотгож, өөрсдийнх нь сурч буй сургуулийг татан буулгахыг эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан уламжилсан.
Энэ талаар болон бүтцийн шинэчлэл тойрсон бусад асуудлын талаар МОХ-ны ерөнхийлөгч, БШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайханаас тодруулсан юм.

0 Сэтгэгдэл