Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИЗНЕСИЙН “МАНГАА”-Г НОМХОТГОЁ


Монголын эдийн засгийн нөхцөлд шинэ бизнес мэндэлж, хөлөө олоход олон бэрхшээл тулгарч байгаагийн нэг нь татвар гэж олон хүн шүүмжилдэг. Албан хэлээр жижиг дунд үйлдвэрлэл улс орны хөгжлийг хурдасгах сайн талтай аргачлал нь буруу байгаа гэнэ. Тэр ч бүү хэл дундаас доод зэрэглэлийн бизнест мухлаг, ТҮЦ, хүнсний дэлгүүр, гар дээрх худалдаа, төрөл бүрийн түрээс, прокат, техникийн засвар, машин угаалга гэх зэрэг дан үйлчилгээ хамгийн ашигтай байдаг гэж нэгэн судалгаанд дурджээ. Яагаад гэвэл эдгээрт тусгай зөвшөөрөл, татвар төлөх, тайлан гаргах гэхчлэн төрийн “хүнд суртлыг царайчлах” шаардлага байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, тэд бизнесээ эхлүүлэх хөрөнгөтэй л байвал газар дээрээ ажлаа хийж, ашгаа олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр татварын ажилтнуудын хүнд суртал, оочер дараалал, технологийн бэрхшээл, ааш зан гээд олон зүйл нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй бололтой.
Үүнийг албаны хүмүүсээс тодруулбал иргэд завгүй ажиллаж байгаа нэгнээс анхан шатны, наад захын зүйл асууж ажлын цагаас нь хумсалдаг тухай хэллээ. Үнэхээр ХК, ХХК хоёроо ялгаагүй, хоршоо, нөхөрлөл, дундын хоршоо гэж юу болохыг ч мэдэхгүй хүн татварын байгууллагын хүлээлгийн танхимд олон байх бөгөөд ажилтнуудаас асууж лавлах аж. Гэвч тэд өөр хэнээс, хаанаас тийм мэдээллээ тайлбарлуулж, ойлгож авах вэ гэдэг нь тодорхойгүй. Татварын ерөнхий газар өөрийн ажилтнууддаа онлайн сургалтын төв ажиллуулдаг ч ард түмэнд вэб сайтаараа дамжуулан онлайн туслах бий болгожээ. Гэвч түүнийг ашиглахад төвөгтэй.

Бизнес эрхэлж, хөрөнгө босгож буй хүмүүсийн дунд эдийн засгийн өнөөгийн хөгжил, зээл олгож, дэмжиж байгааг тун сайшааж байвч төрийн байгууллагын үйл ажиллагаанаас угшилтай хүндрэлээс болж “унтарч” буйд гомдоллодог. Дэлхийд хөгжлөөрөө танигдсан орны үсрэнгүй хөгжлийн түүхийг авч үзвэл өнөөдөр хэрэгжиж буй зээл, бизнес дэмжих хөтөлбөрүүдтэй адил. Тайваньд үйлдвэржүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрөөр шийджээ.

1953 оноос хөвөн даавуу, бэлдэц хийх үйлдвэр, 1957 оноос шил, төмөр, арматур, лаазалсан жимсний үйлдвэр хөгжүүлсэн аж. Харин 1963 оноос гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэснээр Азийн бар орон болжээ. Өмнөд Солонгост импортоо хязгаарлах бодлого баримталж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг л хүлээн зөвшөөрсөн. Улмаар импортолдог бүхнийг өөрсдөө хийдэг болсон нь хөгжлийг хурдасгасан гэдэг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бус гадаадын технологид тулгуурласан нь зөв бодлого гэж үздэг байна.

Харин Хятад улс ажлын байр, тоног төхөөрөмжийг нь төрөөс бэлдэж өгдөг. Эсвэл эдийн засгийн бодлогоор зоригтойгоор шууд хөрөнгө оруулалт хийдэг байна. Ингэхдээ ганц төсөлд найдах бус ашигтай 10 саналыг дэмжихэд алдагдалтай нэгийг бусад нь нөхөж, бүгд хөл дээрээ тогтох хүртэл торддог аж. Оросын Засгийн газраас бүс нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталсан нь оновчтой бодлого болжээ. 100-500 сая төгрөгтэй тэнцэхүйц санхүүжилтийг Оросын Засгийн газраас эхний таван жилд хүүгүй, татваргүй зээл олгож байна. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай, хөнгөн нөхцөлтэй зээлээр бизнес, үйлдвэрлэлийг дэмжих нь удаан хугацааны дараа тун ч ашигтай, өгөөжтэй, тогтвортой хөгжилд хүргэдэг. Тиймээс татварын удирдлагуудаас бизнесийн “мангаа” болоод буй татварын үйл ажиллагаатай холбоотой бэрхшээлийг багасгах, шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсье.

0 Сэтгэгдэл
Ehleed humuusiin setgelgeeg uurchluhguigeer manaid yanz buriin uurchlult udaashriltai bnoo
Хамгийн их уншсан