Өмнөд Солонгосын Samsung Electronics компани өөрийн нь бүтээгдхүүн Galaxy Gear бугуйн цаг нь зах зээл дээр хамгийн эрэлт, гүйлгээтэй ухаалаг цаг болсныг мэдэгдлээ. Худалдаанд гараад дөнгөж хоёр сар өнгөрөхөд 800 мянган ийм цаг эзнээ олжээ.
Компаний төлөөлөгчийн хэлснээр бол цаашид ч ийм цагны борлуулалт улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Galaxy серийн ухаалаг утасны технологиор хийсэн бугуйн энэ цаг 300 орчим долларын үнэтэй юм. “Энэ бол өнөөдөр зах зээлд хамгийн их борлож байгаа болохоор бид цаашдаа улам боловсронгуй болгож үйлдлийг нь нэмэгдүүлэх бодолтой байна” гэж Samsung-ийн мэдээлэлд дурджээ.
Ийм авсаархан, зүүж явдаг бага оврын ухаалаг хэрэгсэл нэгэнт эрэлт ихтэй нь харагдсан болохоор Apple бас ийм цаг гаргахаар зэхэж байгаа гэсэн чимээ ч байна.