Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван сая ам.долларын үнэтэй зул сарын гацуур


Японы алт, үнэт эдлэлийн “Tanaka Kikinzoku” компани цэвэр алтаар хийсэн таван сая ам.долларын үнэтэй зул сарын гацуур модыг худалдаанд гаргажээ. 2,4 метрийн өндөртэй энэхүү гацуурыг хийхэд 43 кг шижир алт орсон байна.
Гацуур модыг агаарын бөмбөлөг дээр нисч байгаа Микки Маус, Минни ба Дональд Дак нарын зураг бүхий тоглоомоор чимсэн аж. Цэвэр алтан гацуурыг Токио хотын Гинзадо дүүрэгт байдагт компанийн нэрийн барааны дэлгүүрт байрлуулсан аж. Энэ модтой зэрэгцэн алт ба мөнгөөр урласан 16 мянган ам.долларын үнэтэй жижиг гацуурыг ч худалдан авагчдадаа санал болгож байгаа юм байна.
Ийм үнэтэй мод хийснээр “Tanaka Kikinzoku” компани өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өөрсдийн хийсэн 4,2 сая ам.долларын үнэтэй гацуурын рекордыг давж гарсан гэнэ. Өнгөрсөн жилийн гацуур нь олон давхар эргэлддэг тоглоом маягтай хийгдсэн бөгөөд Диснейн хүүхэлдэйн киноны 50 дүрээр чимэглэсэн байжээ.
“Tanaka Kikinzoku” ком­пани Зул сар, шинэ оны баяраар үнэт металлаар хийсэн тоглоом хийх нь цөөнгүй. Жишээлэхэд, 2008 онд очир алмааз, цагаан алт, сувдан тоглоомоор чимсэн алтан гацуур хийж 1,5 сая ам.доллараар зарж байв. 2007 онд цэвэр алтаар хийсэн 20 кг жинтэй Санта Клаусын баримлыг худалдаанд гаргаж байсан юм.
Түүхэн дэх хамгийн үнэтэй гацуур модыг 2010 онд Саудын Аравийн Абу Даби хотноо байрладаг “Emirates Palace” зочид буудалд байрлуулж байсан юм. Энэ гацуур модны үнэ нь нэлээд хэдэн мянган ам.доллар байсан бол чимсэн тоглоомуудыг алт, бадмаараг, номин, цагаан алт, сувд гэх мэт үнэт зүйлсээр хийсэн байсан төдийгүй алт мөнгөөр хийсэн цаг, бугуйвч, сондор зэрэг зүйлсээр давхар чимсэн байв. Ингэснээр өвөрмөц гацуур модны нийт үнэ 11 сая ам.долларт хүрч байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан