Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр олон улсын 00-ын өдөр


2001 онд Сингапурт болсон ариун цэврийн өрөөний асуудлаарх Олон улсын бага хурлаас арван нэгдүгээр сарын 19-ний өдрийг дэлхийн 00-ын өдөр болгон жил бүр тэмдэгэхээр шийдвэрлэж 2001 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж иржээ. Энэ хурлыг Сингапурт зохиоон байгуулсан нь энд ариун цэврийн өрөө, 00 хамгийн цэвэрхэн байдагтай холбоотой гэнэ. Хуралд Ази, Европ, Умард Америкийн орнуудын үндэсний ариун цэврийн өрөөний холбооны төлөөлөгчид оролцож ариун цэврийн өрөөний тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн  талаар хэлэлцжээ.
Х    х    х

Англид жил бүр энэ өдөр ариун цэврийн хамгийн шилдэг өрөөг шалгаруулдаг байна. Зуны туршид мэдүүлэг авч, энэ өдрийн өмнөхөн тусгай комисс явж үзэн, олны саналаар хамгийн шилдгийг нь шалгаруулдаг байна. Хаанахын ариун цэврийн өрөө, 00 хамгийн тохитой гэдгийг иргэдээс утсаар, амаар авдаг байа. Ингээд “Оны шилдэг 00” цол өргөмжлөл гардуулдлаг гэнэ.
Х    х    х

Өнөөдөр Олон улсын ариун цэврийн өрөө, 00-ын  өдрийг тохиолдуулан оросын Санкт-Петербург, Владивосток зэрэг хотуудад нийтийн ариун цэврийн газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж зарлажээ. Петербург хотноо анхны нийтийн ариун цэврийн өрөө 1871 онд нээгдсэн бол өнөөдөр 750 байдаг байна.
Х    х    х

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны долдугаар сад мэдээлэхдээ манай гаригийн гурван хүн тутмын нэг нь өнөөдөр ариун цэврийн тохилог өрөөнд бие засч чадахгүй байгаа гэжээ. Үүнээс болж дэлхий дээр өдөрт хоёр мянган хүүхэд шулуун гэдэсний халдвараас болж нас барж байгаа гэсэн байна.

1.    2011 оноос эхлэн дэлхий даяар 00-ын өдрийг тэмдэглэж байна

2.    Энэтхэг. Британийн нэгдлийн өдрийг тохиолдуулан тамирчдад зориулсан 00-ын дэргэдэх цагдаа

3.    Германы Хорнберг дэх суултуурын аварга баримал.

4.    Германы Лейпциг хотын Sony Playstation 3 тоглоом бүхий  нэг 00

5.    Өмнөд Солонгосын сантехникийн нэгэн салон дахь суултуур

6.    Самаогийн аралд 2009 оны аравдугаар сард болсон цунамигийн үеэр тэсч үлдсэн 00

7.    Бразилын индианчууд 2007 онд Олинде хотноо болсон цөөнх үндэстний тоглолтын үеэр

8.    Өмнөд Солонгосын Сувон хот дахь суултуур хэлбэрийн барилга. Энд ариун цэврийн өрөөний музей байрладаг

9.    Бээжин дэх нийтийн 00

10.    Сөүл дэх ариун цэврийн мөсөн өрөө

11.    Португали. Сао Жоао Да Мадейрагийн манекинтай 00

12.    Сөүлний метрогоор зорчигсдод зориулсан суултуур хэлбэртэй сандал

13.    Колумбын тусгаар тогтнолын 200 жилийн ойн үеэр хүндэт харуулынхан 00-д дугаарлаж байгаа нь

14.    Иргэний дайн эхэлсний нэг жилийн өдөрт зориулан Бейрутын төвд  байрлуулсан 600 суултуур. 2008 оны дөрөвдүгээр сарын 13.

15.    Голландын зураач Майек Ван Шинделийн Токиогийн үзэсгэлэнт тавьсан бүтээл. 2007 он

16.    Хятадын Шенжень дахь ариун цэврийн өрөөний тохижилттой зоогийн газар

17.    Гренланд дахь швейцарийн судалгааны төвийнхний задгай 00

18.    Өмнөд Африкийн Кеейптаун дахь нийтийн 00

19.    Украины Киевт нээгдсэн суултуурын үзэсгэлэн. 2009 оны тавдугаар сар.

20.    Германы Центендорф хотын гол зочид буудлын 00

21.    Бээжингийн олимпын хотхоны 00

22.    Германы нэгэн худалдааны төвийн 00 дахь Санта-Клаус

0 Сэтгэгдэл
tegvel onoodor oo oroon doo onjohoos hahahahahahhahaaa
Хамгийн их уншсан