Влад Кадонигийн жинхэнэ нэрийг Голунов Виктор гэдэг. Тэрээр 1986 оны наймдугаар сарын 28-нд Новосибирск хотод төржээ. Хүүхэд насаа өөрийн төрөлх хотод өнгөрүүлсэн Влад Кадони 11 наснаасаа хар домын аргад суралцан, ээжийнхээ далдыг хардаг увидасыг өвлөж авснаа хөгжүүлэх болсолн байна. 17 наснаасаа тэрээр өөрийгөө далдыг харж чаддаг гэдгийг мэдэрч эхэлсэн ч анх 20 насандаа энэ ид шидээ ашиглаж үзжээ.
2009 оны хоёрдугаар сарын 20-нд тэрээр алдарт шоу нэвтрүүлэг болсон “зөн билгийн тулаан”-д иржээ. Тэрээр эцсийн шалгаруулалт хүртэл явж чадварлаг нэгэн гэдгээ баталсан байна. Ингээд Москвад үлдэн өөрийн чадвараа амьдралдаа ашиглаж эхэлжээ. Гэвч цаг хугацаа явах тусам түүний үйлчлүүлэгчид цөөрч байгааг анзаарсан зөн билэгтэн Оросын алдарт шоу “ Дом-2”-гийн ээлжит оролцогч болов. Гэтэл үйлчлүүлэгчид асар хурдан нэмэгдсэн төдийгүй, түүнд мэссэж илгээх бүсгүйчүүд шүтэн бишрэгчид олон болов. Ингээд өөрийн рейтингийг өсгөхийн тулд зөн билгийн тулаанд ахин оролцсон байна. Ахин сүүлийн шалгаруулалтад үлдсэн төдийгүй түүний үйлчлүүлэгчид хөрөнгөтнүүд болж өөрчлөгдсөн гэдэг. Энэ бүх хугацаанд түүнийг хайртай бүсгүй нь төрөлх Новосибирскид нь хүлээсээр байлаа. Харин Кадони Москвад амьдралын баяр баяслыг мэдэрсээр л байв.
Тэрээр багагүй мөнгө олж эхэлсэн төдийгүй залуу бүсгүйчүүдээр ч хүрээлүүлэх болсон гэдэг. Хэдийгээр хар домын шидтэн гэгдэж байсан ч хүмүүс түүнээс төдийлэн эмээдэггүй. Гэхдээ Зөн билгийн тулааны зарим нэг сорилго дээр аалзтай ирж ах дүү Сацроновынхныг сандаргасныг эс тооцвол шүү. Шидтэн үхэгсдийн ертөнцтэй холбогдоход аалз тусладаг гэж үздэг. Өнөөдөр түүнийг Оросын төдийгүй дэлхийн зөн билэгчид хамгийн том өрсөлдөгчийн нэг хэмээн хүлээн авдаг болсон аж.
Үхэгсдийн ертөнцийг сэрээгч Елена Голунова
Владын ээж бол Зөн билгийн тулаан 13-ийн шилдэг оролцогч Елена Голунова
1968 онд төрсөн энэ эмэгтэй гурван хүүтэй. Том хүү нь Влад бол хоёр дахь хүү нь 15 настай Дмитрий бага нь Лев. Сибирийн хамгийн хүчтэй хар домын шидтэн гэгддэг энэ эмэгтэйн хөвгүүд бүгд ер бусын хүчтэй эрчимтэй гэнэ. Елена үргэлж олон янзын алтан зүүлт зүүж явдаг. Түүний ярьснаар тэдний гэр бүлд зочлогсод тун цөөхөн гэнэ. Мэдээж өөрсдөө ч хүссэн хүн бүрийг оруулаад байдаггүй. Учир нь Елена үхэгсдийн ертөнцөөс мэдээлэл авдаг гэдэг учраас түүний хар домын шидтэн хэмээдэг.
Тэрээр таван настайдаа анх удаа эцэг эх нь цоожлоод явчихсан хоосон өрөөнд ганцаар байхдаа нэгэн танихгүй хүнийг олж харсан байна. Жижигхэн Лена нас барсан хүний сүнс харж байгаагаа тухайн үедээ мэдээгүй гэдэг. Ээж нь эмч байсан ч охиныхоо ярьсныг шууд л үгүйсгэн энэ талаар аавдаа ярихгүй байхыг хатуу анхааруулжээ. Харин Лена сүнстэй ярьсаар л байь. Томрох тусмаа тэрээр зөвхөн харагдаж буй сүнстэй ярилцаад зогсохгүй нас барагсдын дуу хоолойг сонсох болсноо мэдэрч эхэлжээ.
Гэр бүл
Өнөөдөр үхэгсдийн найз болсон энэ эмэгтэй гурван хүүтэй. Том нь алдарт Кадони. Түүний эцэг нь хүүг хоёр настай байхад нас барсан байна. Хоёр дахь хүүг нь Дмитрий гэдэг. Тэр 15 настай ч мэргэжлийн каратэгийн их мастер. Еленагийн хэлснээр том хоёр хүү нь далдын ид шидийг нь өвлөсөн аж. Харин гурав дахь хүү Лев нь одоогоор жижигхэн байгаа ч ер бусын энергитэй гэнэ. Охины хувьд анхны хүүхэд нь гэнэт л ирсэн учраас түүнд далдын увидас нь өвлөгдөх эсэхэд их л санаа зовниж байжээ. Учир нь шулмын шид гэх хар домын увидас нь зөвхөн ээжийн талаа даган эмэгтэйчүүддээ өвлөгддөг гэдэг. Влад хүү багаасаа номлогч болохыг мөрөөдөж байсан ч өөрийгөө ээжийн далд шидийн увидасыг өвлөж авсныг мэдсэн цагаас эхлэн мөрөөдлөө орхижээ.
Еленагийн нөхрийг Дмитрий гэдэг. Тэр автомашины худалдаа эрхэлдэг. Анхны нөхөр нь зүрх нь зогсч нас барсан нь үхэгсдийн ертөнцийн дуудлагатай холбоотой гэдэг. Елена өдөр бүр л өөрийгөө эрсдэлд оруулдаг ч үр хүүхдээ хамгаалж чаддаг хэмээн үздэг. Тэрээр өөрийн харсан сонссоноо хөвгүүддээ ялангуяа Владад байнга ярьдаг.
Бодит амьдрал
Елена Голунова хэрхэн амьдардаг тухай сурвалжлахаар Оросын телевизийнхэн Новосибирскид очжээ. 30 хэмийн хүйтэн энэ хотод Еленаг танихгүй хүн үгүй. Хөршүүд нь түүний ер бусын увидасын талаар үлгэр домог мэт ярьж, Заельцовскийн оршуулгын газар түүний хувьд цэцэрлэгт хүрээлэн л гэсэн үг хэмээнэ. Энэхүү оршуулгын газар түүний эмээ Батаева Лидия Ивановна бий. Тэрэ хэзээ ч мөрийтэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ тогловол өөрийнхөө далд увидасыг ашиглахад хүрнэ гэдгээ мэддэг. Тэр маш нууцлаг амьдардаг төдийгүй гэртээ тэр бүр хүн оруулдаггүй. Хэрвээ хэн нэгэн түүнд хандвал байгальд л уулзах цаг тохирдог. Тэр гэртээ зөвхөн өөрийнхөө хамгийн ойрын хүмүүсийг л оруулах ёстой гэж үздэг. Үхэгсдийн ертөнцтэй холбогдохдоо эмээгийнхээ хуучны эд зүйлс болоод бусад эх сурвалжаас уншиж мэдсэнээ ашигладаг. Сибирийн шидтэн зорин Оросын өнцөг булан бүрээс ирдэг. Хүн бүр өөрийн гэсэн зовлон жаргалаа уудалдаг. Елена хайр дурлалтай холбоотой элдэв зүйл орооцолдох дургүй. Учир нь эргээд өөр дээр нь хатуу буудаг гэдэг. Тэр аливаа асуултын чинь хариуг ихэвчлэн сүнсний тусламжтайгаар тайлдаг. Байнга үхэгсдийн ертөнцтэй холбогддог болохоор өөрийнх нь арьс үхмэл мэт цагаан ч гэдэг. Уншигч та энэ эмэгтэй аливаа зүйлийн тайллыг хэрхэн өгүүлэхийг Зөн билгийн тулаан 13-аас олонтоо харсан биз. Тэр өөрийн цусыг ашигладаг, кинжал хутгатай бас элдэв төрлийн алтан зүүлттэй.
Оролцогч
Хүүгийнхээ ятгалгаар “Зөн билгийн тулаан”-ы оролцогч болсон энэ эмэгтэй өнөөдөр олны танил болсон нэвтрүүлгийн багынхандаа талархсанаа илэрхийлж чаддаг аж. Учир нь тэр олон удаагийн урилгад татгалзсан хариу өгч байсан ч өөрийнх нь хүү оролцогч болсны дараа, хүүгээ ятгасны дараа л энэ багт ирсэн билээ.
Тэр энэ нэвтрүүлэгт орсон анхны сэтгэгдлээ “Би яг л галзуучуудын гэр ороод ирсэн мэт санагдсан. Дүүрэн камер зоосон өрөө, өөрийгөө ид шидтэн гэдэгт итгэсэн элдэв хувцастай хүмүүс л харагдсан” гэдэг. Үл итгэгчид гэгддэг Сафроновынхан түүнтэй анх уулзахдаа бассан инээсэн өнгө аястай л байсан бол зураг авалтын явцад нэвтрүүлгийн сорилтууд хүндрэх тусам юун инээх манатай болж байсан гэдэг. Нэг удаад могойтой сорилго байсан. Елена өөрийн сонголтыг алдсанаа мэдээд могойнуудад ойртон амандаа юу ч юм хэлсний дараа могой аймшигтай нь аргагүй амь тавьсан гэдэг. Үүний дараа нэвтрүүлгийн багынхан төдийгүй үзэгчид ч түүнээс айн бас зөвхөн түүнд анхаарал хандуулах болсон билээ. Түүнд өрсөлдөгчид нь биш зөвхөн камерууд л садаа болж байсан гэдэг юм билээ.