Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Candy Crush”-т донтогсод олширч байна

Өнгө өнгийн алаг чихрүүдийг эвлүүлэн нурааж, мөргөлдүүлдэг “Candy Crush” хэмээх кайфтай тоглоом гарснаас хойш нэг жил өнгөрсөн ч одоо хүртэл шунан дурлаж тоглосоор байна. Гадаадын орнуудад бол гэрийн эзэгтэй нар ажлаа хойш тавих, хүүхдээ сургуулиас нь авахаа мартах, ажлаасаа хоцрох, бүр нойргүйдэлд хүртлээ энэ тоглоомд донтож байгаа тухай хэвлэлүүд нь бичих боллоо. Ердөө л нэг гараараа тоглох боломжтой энэ хялбар тоглоомыг нийтийн тээвэрт, гудамжаар алхангаа, хүн хүлээнгээ, жаахан л зав гарсан ямар ч үед тоглосоор энэ нь сүүлдээ донтолтын хэмжээнд хүрээд байгаа нь дараахь тооноос тодорхой харагдана. “Candy Crush” гарснаас хойш жилийн хугацаанд энэ тоглоом 151 тэрбум удаа тоглогдсон тоо гарчээ. Одоогоор iOS болон андройд үйлдлийн систем, Facebook-ийн аль алинд нь “Candy Crush” хамгийн эрэлттэй №1 тоглоом болоод байгаа юм. Тус тоглоомыг гаргасан Стокгольмд төвтэй Кинг компанийн мэдэгдсэнээр бол Facebook-ийн 23 хэрэглэгч тутмын нэг нь “Candy Crush” тоглодог гэсэн статистик байна. Харин өдөр тутмын үзүүлэлтийг нь авч үзвэл Think Gaming сайтын аналитик мэдээгээр “Candy Crush”-ыг өдөр тутам 875382 удаа тоглодог гэнэ. Гэтэл нэгэн үе бас л интернэт хэрэглэгчдийг шууруулж байсан Аngry Bird-ыг гэхэд өдөрт 6381 хүн л тоглож байна.
“Candy Crush”-д хэтэрхий дуртай тоглогчид дунд хийсэн судалгаагаар тэдний 32 хувь нь тоглоомоо тоглохын тулд гэр бүл, найз нөхдөө үл хайхрах явдал зөндөө гарч байсан гэсэн бол 28 хувь нь ажлын цагаар тоглодог гэдгээ хүлээсэн байна. Мөн 10 хувь нь хэтэрхий их тоглож байгаагаасаа болоод ойр дотныхонтойгоо муудалцаж маргалдсан удаатай бол 30 нь энэ тоглоомд бүр донтчихоод байгаагаа хүлээн зөвшөөрчээ.
“Candy Crush” яагаад ингэж тоглогчдыг өөртөө татаж, тэднийг гаргаж чадахгүй бариад байна вэ гэдгийг судлаад үзвэл нэгдүгээрт, энэ тоглоом хэзээ ч дуусахгүй мэт олон үе шаттай. /544 level/ Түүнийг өгсөж тоглох нь хүний чадвар гэхээс илүү цаг завтай л бол үргэжлүүлээд тоглоод байх боломжийг олгодог учраас хүмүүсийг ингэж татаад байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн “Candy Crush”-ын олон өнгийн чихэр амттан тэргүүтэн нь хүн бүрийн дотор нуугдаж байдаг хүүхэд ахуйн хүсэл сонирхлыг татаж байдагтай ч холбоотой гэнэ. Мэдээж энэ тоглоомоор зугаацахад ширхэг ч зоос төлөхгүй нь тоглоод байх нэг шалтгаан болдог байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
duustsan shuudee ios deeer 410 uetei :)
Хамгийн их уншсан