Сүүлийн үесд 3D хэвлэгчээр хиймэл эрхтэн, бүр гар буу хүртэл гаргаж авсан тухай мэдээлэл гарсаар байна. Гэтэл саяхан Kor Ecologic компанийн зохион бүтээгч Жим Кор ийм хэвлэгчээр 3D машин хэвлэж угсарчээ. Хоёр жилийн дараа гэхэд Корын хүүхдүүд энэ машинаараа АНУ-ын нутгаар аялал зохион байгуулна гэнэ. Urbee-2 нэртэй, хоёр хүний суудалтай энэ машин гурван дугуйтай, бензин болон этанолоор ажиллах хөдөлгүүртэй, ердөө 544 кг болсон нь өмнөх загвараас даруй 30 хувь хөнгөрсөн байна. Машины эд ангиуд, хуванцар 50 деталийг Fused Deposition Modeling технологиор хэвлэхэд нийтдээ 2,5 мянган цаг зарцуулжээ.
Энэ шинэ машины бас нэг давуу талыг шатахуун маш бага зарцуулна гэж зохион бүтээгч хэлж байгаа юм. Түүнийхээр бол бүхэл америкийг туулах аялалд ердөө л 38 литр бензин хэрэгтэй гэжээ. Энэ аяллаа яг хэзээ эхлэхээ тодорхой хэлээгүй ч хоёр жилийн дараа гэснээсээ наана эхэлж магадгүй бололтой. Urbee-гийн анхны загварыг 2010 онд бүтээсэн ч амжилтгүй болсон юм.