Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анжелина Жоли хүмүүнлэгийн шагнал хүртлээ

Кино урлагаас гадна салшгүй нэг дүр төрх нь болсон хүмүүнлэгийн ажлаа Анжелина Жоли үнэлүүлж, Жан Хершолтын хүмүүнлэгийн шагналыг хүлээн авлаа. Захирагч нарын шагнал гардуулах ёслолын үеэр А.Жоли шагналаа гардан авсан бөгөөд хамтран амьдрагч Брэд Питт болон том хүү Мэддоксын хамт ёслолд иржээ. НҮБ-ын дүрвэгсдийн сантай өнгөрсөн 10 жилийн турш хамтран ажиллаж дайн тулаан, өвчин зовлон, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн дүрвэгсдийн лагерьт 40 гаруй удаа  өөрийн биеэр очиж байсан жүжигчин бүсгүйд шагналыг нь найруулагч Жорж Лукас гардуулан өгчээ. А.Жоли шагнал авсан сэтгэгдлээ хуваалцахдаа гэр бүлдээ хамгаас их талархаж байгаагаа хэлээд ээжийнхээ тухай дурсан ярьжээ. Хүүхдүүдийнхээ хувьд ээж нь гэж хэлүүлэхээс илүү өндөр хүндтэй хэрэг байхгүй хэмээн хэлсэн А.Жоли хорт хавдраар нас барсан ээжийнхээ тухай дурсахдаа хэдийгээр ээж нь маш уран бүтээлч сэтгэлгээтэй, кино урлагт хайртай нэгэн байсан боловч энэ замналаар явж чадаагүй. Харин одоо эргээд харахад ээжийнхээ хүссэн зүйлийг би хийж чадсан мэт санагдаж байна гээд “Анх энэ ертөнцөд хөл тавихдаа би зөвхөн өөрийнхөө амьдрал, өөрийнхөө зовлон зүдгүүрийн тухай боддог байсан бол дэлхийгээр аялж, дайны хөлд нэрвэгдэн зовсон олон түмэнтэй уулзаад идэх хоолтой, унтах ортой, аюулгүй газар гэр бүлтэйгээ амьдрах боломж байгаа нь ямар азтай хэрэг вэ гэж бодох болсон”  гэж ярьжээ.








0 Сэтгэгдэл
Mundag huuhen shuu. Amjilt husie.
Хамгийн их уншсан