Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гариг дээрх хамгийн үнтэй, хумсны лак


Өнөө цагийн бүсгүйчүүд хумсаа будалгүй ажилдаа очвол бараг л хүн биш болох байлгүй дээ. Тэгэхээр хумсны лак хүүхнүүдийн хувьд чухал бүтээгдхүүн болж таарна. Хаана хамгийн сайхан, тансаг лак байна гэж харж, сураглаж л явдаг биз.
Гоо сайхны  бүтээгдхүүний Azature  компанийн үйлдвэрлэсэн лакны үнэ 250 мянган доллар байгаа нь өнөөдөртөө дээд амжилт гэнэ. Ганцхан хувь үйлдвэрлэсэн энэ лакан дотор 267 карат хар алмааз эрдэнийн нунтаг байгаад л хэргийн учир байгаа юм. Хар алмааз бол хамгийн сайхан үнэт чулуу. Энэ лак өмнөх дээд амжилтаасаа бараг хоёр дахин өндөр үнэтэй болж байгаа юм. Өмнө нь Couture Gold Rush Nial Polish дотроо 1118 алмааз бүхий лакаа 132,8 мянган доллараар үнэлж байсан юм.

Azature компани тэгэхдээ энэ гайхамшигт лактайгаа өнгөц харахад яг адилсан юм шиг алтлаг өнгөөр гялтганах эгэл лак үйлдвэрлэснээ 25 доллараар үнэлсэн гэдэг шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан