Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холливудын тухай 10 сонирхолтой баримт

Холливуд гэхээр манай гаригийн хэнбугай ч “Аан өнөөх америкийн киноны өлгий” хэмэнэ мэднэ. Энэ бол Лос-Анжелос хотын нэрд гарсан дүүрэг. Энд олон тооны том том кино студи байдаг болохор та бидни й дэлгэцнээс харж танил болсон алдарт жүжигчид ч бас энд амьдардаг.


1.    Алдарт “HOLLYWOOD” гэдэг үгийг сурталчилгааны зорилгоор 1923 онд анх уулан дээр байрлуулжээ. Эхлээд энэ үгийг " Hollywoodland" гэж бичсэн байна. Энэ сурталчилгааг байрлуулснаас хойш сайндаа л нэг жил өнгөрөхөд энд киноны бизнес цэцэглэж холлливудын хороолол бий болон энэ үг нь тэр чигээрээ бараг хотын нь нэр болжээ.

2.    Британийн жүжигчин Пег Энтуисл холливудад азаа үзсэн ч орж чадсангүй, эцэст нь тэрээр “Н” үсгэн дээрээс үсэрч амиа хорлосон гэдэг.

3.    Дэлхийн хоёрдугаар дайны үед бүхнийг хийх хэрэгтэй болж кино академийн шагнал “Оскар”-ын баримлыг гипсээр хийж байжээ.

4.    “HOLLYWOOD” гэсэн бичээсийн зарим үсгийг засварлах болоход “Плейбой- сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер дуудлага худалдаа зохион байгуулж шинэчлэх ивээн тэтгэгч олж байжээ.  Жин Отри, Пол Уиьлямс хоёр “l”, “W” үсгийн ивээн тэтгэж засуулсан бол Элис Купер “O” үсгийг засварлах мөнгө өгч байжээ.

5.    Жоан Вудвард 1960 оны хоёрдугаар сарын 9-нд Алдрын талбайд нэрээ мөнхөлсөн  анхны хүн болжээ

6.    Алдрын талбайд шилдэг жүжигчин, шинэ санаа сэдсэн найруулагч, барилга гээд төрөл төрлөөр шалгаруулж нэр бүхий од байрлуулдаг.  Одоо энэ “Аллее”-д 2,6 мянган од бий. Ер нь бол кино камер, дуу бичлэг, театрын баг, телевизор, микрофон гэж олгодог.

7.    Энэ таван төрлийг бүгдийг нь ганцхан Жин Отри л хүртсэн гэнэ.

8.    “Кодака” театрыг 2011 оны арваннэгдүгээр сард нээсэн. Үүнээс хойш “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зөвхөн энд болж байх юм.

9.    Нолливудад киног бол дуртай газраа үзэж болно. Кино дэлгэцэн дээр, майханд, ханан дээр, бүр Холливудын одуудыг оршоосон оршуулгын газарт ч гарч л байдаг гэнэ.

10.    “Холивудын инээмсэглэл” гэдэг нэр томъёог францын шүдний эмч Чарльз Пинкус гаргасан. Тэрээр Холливудын олон алдартанд цав цагаан тэгш шүд хийж өгсөн нэгэн.

0 Сэтгэгдэл
ok, saihan yum aa
Хамгийн их уншсан