Дуучин Жастин Бибер Аргентиний шүтэн бишрэгч охидоо олноор нь уйлуулаад тоглолтоо өндөрлөжээ. Хоолны хордлого авсан дуучин тоглолтынхоо дунд ороод байхдаа бие нь тавгүй байгааг үзэгчдэдээ учирлаж, одоо өндөрлөхөөс өөр аргагүй байна гэжээ. Гэнэтийн энэ мэдээнд Биберийн фэн охид ихэд цочирдсон бололтой, энд тэндгүй орилолдон, чангаар уйлж эхэлжээ. Зарим охид дуучныг дахин тайзнаа гарч ирж магадгүй хэмээн хэсэг хүлээсэн ч Жастин эмчилгээ хийлгэхээр зочид буудал руугаа яарчээ.
Ер нь, Жастин Бибер Аргентинд ирээд таагүй зүйлтэй олонтаа учирч байна. Зочид буудлаасаа хөөгдсөн, тайзан дээр Аргентиний төрийн далбааг өшиглөснөөс болж улсыг гутаан доромжиллоо хэмээн шүүмжлүүлсэн, эцэст нь хоолны хордлогоос болоод тоглолтоо дуусгаж чадаагүй гээд таагүй дурсамж үлджээ.