Хүний эрүүл мэндийн байдлыг таван бүлэг болгон ангилдаг. Эрүүл мэндийн IV, V бүлгийнхэн нь хүний асрамжинд хэвтэрт байдаг өндөр настнууд юм.
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунхандаас манай улсад хүний асрамжинд хэчнээн ахмад настан байгааг тодруулсан юм.
Эрүүл мэндийн байдлаар IV, V бүлэгт хамаарагдсан хүмүүсийн өвчин нь хүндэрч архагшсан байдаг. Иймд тэдний талаар нарийвчилсан судалгаа гаргасан. Судалгааг улсын хэмжээнд явуулахад IV бүлгийн нийт 29600 настан байгаагаас хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 12576, эмэгтэй 17024 байгаа юм. Харин V бүлгийн нийт 9403 настан байгаагаас хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 3927, эмэгтэй 5476 байна. Улаанбаатар хот болон бүх аймагт эдгээр настанд гэрээр нь үзлэг хийж, шаардлагатай асаргаа сувилгааг хийх, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж ажилладаг. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ гэв.