Америкийн муж улсууд хуулиндаа этгээд сонин заалттай байх нь цөөнгүй бий. Бассейн дотор дугуй унаж болохгүй гэдгээс эхлээд тэдгээр хачин хуулиудыг нэрлээд байвал нэлээн хэдэн хуудас болно. Хууль гэж хүмүүсийг сэрэмжлүүлж болгоомжлуулахаас илүүтэй инээдэм ханиадам болоод өнгөрөдөг иймэрхүү хуулийг заалтын утгыг гэрэл зургаар харуулахаар Оливия Локер хэмээх залуу уран бүтээлч ажиллаж байгаа гэнэ. Тэрээр АНУ-ын 50 мужаар аялангаа тэндэхийн хамгийн хачин сонин хуулийг гэрэл зурагт буулган дүрсжүүлж, цомог болгох гэж байгаа аж. Одоогоор дөнгөж эхэлж буй түүний зургийн цомгоос цухасхан сонирхуулахад ийм байна.
Алабама мужид ингэж өмсөхийг хориглодог.
Техас мужид хүүхдийн үсийг этгээд хачинаар засуулахын хууль бус гэж үзнэ.
Калифорнид усан дотор дугуй унахыг хориглодог.
Висконсин мужид алимны бялууг заавал бяслагтай хамт өгөх ёстой.
Хавайд чихэндээ зоос хийх нь хуулиар хориотой.
Коннектикут мужид дарсан өргөст хэмх нь ойж, үсэрч байвал дарсан өргөст хэмх мөн байна гэж үзнэ.
Делавэйр мужид бүсэлхий хавийн галбирыг харуулахуйц материал бүхий бариу өмд өмсөхийг хориглодог.