Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Робот амиа хорложээ


Австрийн Хинтерстодер хамтралын нэгэн айлын цэвэрлэгээний робот гэнэт өөрөө асан, цахилгаан зуухан дээр гарч өөрийгөө шатасан хэрэг гарчээ. Орон нутгийн хэвлэл үүнийг “робот амиа хорлосон анхны тохиолдол” гэсэн байна. Хамгийн харамсалтай нь робот өөрийгөө шатаагаад зогсохгүй эзнийхээ байшинг бас галдаж орхисон байна.

Гал сөнөөгчдйин хэлснээр бол тэр өдөр гэрийн эзэн 44 настай эр роботдоо манжин цэвэрлэх ажил өгсөн ч робот үүнийг хийх дургүй байсан бололтой. Тэгэхээр нь тэд роботоо унтраагаад гэргий хүүхэдтэйгээ зугаалахаар явжээ. Гэрт хэн ч байхгүй тэр үеэр робот гэнэт асч ширээн дээгүүр даваад цахилгаан зуухан дээр байсан тогоог зайлуулан өөрийгөө шатааж орхисон гэнэ. Гал сөнөөгчдийг ирэхэд роботоос ердөө үнс л үлдсэн байжээ. Гэр нь ч  гэж хүн амьдрах аргагүй болсон болохоор тэр эр одоо өөрт нь робот худалдсан компаниас нөхөн төлбөр шаардах гэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан