Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөх засаг Монголд цөмийн хаягдал оршуулахад бэлэн байжээ


Оросын “Известия” / izvestia.ru / сонинд 2011 оны долдугаар сард гарч байсан нэгэн  материал байна. “Монгол цөмийн хаягдал нутагтаа оршуулахад бэлэн байна” гэсэн гарчигтай энэ материал “Монголд цөмийн хаягдал оршуулах төсөл хэрэгжүүлэх талаар Улаанбаатар, АНУ, Японтой өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд хийж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ яриа хэлэлцээр амжилттай дуусч магадгүй байна. Энэ яриагаар бол америкийн ашигласан түлш, ялангуяа АЦС-ын түлшийг монголд оршуулан хадгалах юм байна” гэж эхэлжээ.
Өгүүлэлд цааш нь “Цөмийн хаягдал хадгалснаар мэдээж Монголд тодорхой ашигтай. Шинжээчдйин үзэж байгаагаар бол цөмийн салбарт сүүлийн 10 жилд гэхэд л зөвхөн Өмнөд Солонгос, Тайвань, Япон улс 10-20 мянган тонн хаягдал гаргаад байгаа. Нэг кг хаягдлыг хадгалах зардал дунджаар 500 ам.доллар. Тэгэхээр Монгол хэдэн тэрбум доллар олох болж байна. Харин энэ оны тавдугаар сард Монгол Улсын ГХЯ нь цөмийн хаягдал оршуулах тухай мэдээллийг няцааж байсан атлаа яагаад гэнэт ийм шийдэлд хүрч зөвшөөрөх болсон нь гайхалтай юм” гэжээ.

Энэ өгүүлэлд бас “Ер нь монголын тал цөмийн клубын орнуудтай цөмийн технологи солилцох багагүй сонирхолтой байгаа. Тухайлбал өөртөө Атомын цахилгаан станц барих чиглэлээр. Цаашилбал цөмийн хаягдлыг дахин боловсруулж шинэ түлш гарган авах сонирхолтой байж ч болох юм ” гэсэн байна. Энэ нь японы телевизийн нэгэн нэвтрүүлэгт Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын өгсөн ярилцлагад  “Монголын хувьд улс төр, эдийн засгийн хувьд ч ашигтай бизнес болно гэж ойлгож байгаа. Цөмийн хаягдал гэж хэлмээргүй байна. Цөмийн ашигласан түлшийг дахин боловсруулдаг үйлдвэртэй болчих юм бол энэ шат руу ороход Монгол Улс ерөөсөө дургүйцээд байх зүйлгүй” гэснээр тайлбарлагдаж, санаа давхардаж байна.


Энэ бүхнийг авч үзвэл манай өмнөх Засгийн газар, эрх баригчид цөмийн хаягдлыг эх орондоо булшлах гэрээ хэлэлцээрийг  ямар нэгэн түвшинд хийж байж. Нээрээ ч тухайн үед зарим албан тушаалтан цөмийн эрчим хүч ашиглах, цөмийн хаягдал булшлахаас айгаад байх юм огт байхгүй. Тэр чинь өндөр технолгитой, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг ажил хэмээн ярьж байсан удаа бий. Харин энэ асуудлыг төрийн бус байгууллагууд ярьж, хэвлэлүүд бичээд эхлэхээр  Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар огтхон ч халгаахгүй няцааж байсан билээ. Гэхдээ Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг зэрэг сумдын иргэд цөмийн хаягдал булшлах байгууламж барих гэж байгаа юм хэмээн газар шорооны ажил хийж эхэлсэн байсан гэж бас хэвлэлд ярьж байсан нь бий.
Харамсалтай нь тэдний ард түмнээсээ нууцлан нууцлан хийж байсан нь олон улсад нэгэнт ил болж байжээ.

Одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын индэр дээрээс  Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй гэж мэдэгдээд байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

izvestia.ru

0 Сэтгэгдэл
Urdnii zasgiin gazart odoogin zasagin gazart bga humus bj l bsan elbegdirj bas yerunhiilugch bsan tsoo shiner humuus garch iregui l bh umnuh hoidoh gej bhar ene setgulchid bulshlulahgui tal der yum bichmeer yum muusain mungunii setgulchid
ypond ochood hachinb yum yriaad yvaa chuluunbatiig eh ornoosoo urvasan hemeen tsaazaar av sugai.
ted iim geree nuutsaar hiij mungiig ni Zadanhsatar, Zorigt, Bayar nar uursdee avah gej baij l dee
Хэрвээ дахин боловсруулж ашиглаж болдог юм бол тэр өндөр хөгжилтэй орнууд яагаад өөрсдөө боловсруулалгүй гадагшаа шахахыг хүсээд байдаг билээ.Ард түмэн тэнэг биш шүү дээ Чулуунбат аа. Харин одоогийн ЗГ-т баярлалаа.
hoorhii minii mongol hamgiin hucherheg guren bsan odoo hamgiin yduu guilagchin boloh gej
Хамгийн их уншсан