Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ой тогтоолтын ДАШТ-д зургаан тамирчин оролцоно

Англи улсад энэ сарын 30-нд болох дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн зургаан тамирчин өрсөлдөнө.


Энэ удаагийн ДАШТ-д 32 орны 130 оюуны спортын тамирчид 10 төрлөөр оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодруулна. Манай улсаас бага насны ангилалд Г.Тэмүүлэн,  дунд насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ, Б.Намуунтуул, насанд хүрэгчдийн ангилалд С.Цогбадрах, Ө.Сэнгэсамдан  нарын тамирчид оролцохоор Англи улсыг зорих юм.

МОУА-ийн захирал Х.Хатанбаатар олон улсын шүүгчийн сургалтад хамарч ой тогтоолтын олон улсын хоёрдугаар зэргийн шүүгчийн болзлыг хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан