Манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч ирсэн. Одоогоор 700 гаруй ам.долларын алдагдалтай байгаа мэдээлэл бий. Тэгвэл ирэх онд 540 сая ам.долларын ашигтай гарах боломж харагдаж байгаа аж. Учир нь экспортыг дэмжих бодлого баримтлах тул ашигт малтмалын хэмжээ өсөх юм. Мөн Хөтлийн цементийн үйлдвэр жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. Ингэснээр жилд урд хөршөөс авдаг 800 мянгаас нэг сая тонн цементийн үнэ нутагтаа үлдэх боломжтой ажээ. Мөн экспортод гарч буй газрын тосны оронд урд хөршөөс шатахуун авах болсон нь гадагшаа урсах валютын урсгалыг багасгах боломжтой. Одоогоор урд хөршөөс сард 35 мянган тонн шатахуун авах гэрээ хэлцэл хийгээд байна. Таван толгой ордод цахилгаан станц барих, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирэх зэргээр эдийн засгийг дэмжсэн мөнгөний урсгал нэмэгдэнэ гэж байгаа. Энэ бүгдээс ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт 14.8 хувьтай байх төсөөлөл байна.