Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зурагчин минж

Гэрэл зурагчин Леопольд Канзлер Австрийн Вена дахь Дунай мөрний эрэг дагуу олон цагийн турш тэвчээртэй суусны эцэст хэрэгт дуртай минжний зургийг маш сонирхолтой байдлаар авч чаджээ. Уснаас гарч ирсэн минж эзгүй орхисон гэрэл зургийн аппарат руу нь дөхөж очоод барахгүй яг л зураг авах гэж байгаа аятай дурангаар нь харснаа хажуу дахь зөөврийн компьютерийг нь ихэд сонирхон үзсэн нь авсан зургаа хуулах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Минжний зургийг олон хоногийн турш авч, зан байдлыг нь ажигласан Леопольд Канзлер эдгээр кадрыг авах гэж бас ч үгүй ухаан зарцуулжээ. Тэрээр минжийг татахын тулд камер, зөөврийн комьютерийнхээ ойролцоо зүссэн алим тавьсан байжээ. Хоолны бараагаар ойртож ирсэн минж эцэстээ камерыг сонирхож эхэлсэн байна.



0 Сэтгэгдэл
ok
Хамгийн их уншсан