Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Суултуур шиг байшинд чинь ОО-ын музей л байна биз дээ


Компаниуд өөр өөрийн сурталчилгааг янз бүрээр л хийдэг. Эдний нэг хэлбэр нь албан байр, контор байшингаа өөрийн үйлдвэрлэдэг болон худалдан борлуулдаг бараа бүтээгдхүүний хэлбэртэй барьдаг явдал гэнэ. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн сурталчилгаа болохоос гадна архитектур, уран барилгын хөгжилд бас шинэлэг аяс оруулж олны анхаарлыг татдаг байна.  Ямар байшин-сурталчилгаа байна вэ.

1.    Асар том пончик

АНУ-ын Калифорни  мужийн. Ла-Пуэнте хотд ийм сонин цайны газар бий. Энэ бүр 1968 оноос ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ зохион байгуулалт нь бас өвөрмөц, үйлчлүүлэгч нэг талаас нь орж захиалгаа өгөөд нөгөө талаар нь гарахдаа захиалсан пончикоо аваад гардаг байна. Өвөрмөц барилгынхаа ачаар үйлчлүүлэгчээр тасардаггүй гэнэ.

2.    Аварга Хан боргоцой

Өмнөд Африкийн Батурст тосгонд 17 метр өндөр, гурван давхар энэ байшинд 60 гаруй хүн конторлож, хан боргоцойн сэдэвтэй элдэв бэлэг дурсгалын дэлгүүр, музей, дээд давхарт нь орчны байгалийг харах задгай талбай бий. Эргэн тойронд нь хан боргоцойн талбай байдаг болохоор жуулчид тасрахгүй ирж тариалангийн ажлыг үзэхийн зэрэгцээ хан боргоцойтой холбоотой ямар нэгэн бэлэг дурсгал, сав суулга худалдан авдгаараа энэ барилга үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр.

3.    ОО-ын суултуурт морил

Өмнөд Солонгосын энэ барилга бол жорлонгийн түүхийн музейн барилга.  2007 онд энэ барилгыг “Жорлонгийн дэлхийн холбоо”-ны ерөнхийлөгчийн санаачилгаар 2007 онд барьсан. 419 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ музейд жорлонгийн үүх түүх, хөгжил, улс үндэстнүүдийн ОО ямар  байсан, байгаа, цаас, ялгах тэмдэг зэргийг дэлгэн тавьсан байдаг. Бас ОО-той холбоотой бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр ч бий.

4.    Гайхамшигт гүц

Хятадын Мейтан тойрогт байдаг Цайны музейн барилга бол цайны асар том гүц хэлбэртэй. Бас аягатайгаа. Энэ Гуйжоу муж бол энэ бүс нутагтаа цай үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг болохоор гайхаад байх зүйлгүй. Энд музейгээс гадна, халуун цай уугаад гарах зоогийн газар, зочид буудал ч бий. Энэ барилга 75 метр өндөр.

5.    Өмсдөг биш зочилдог гутал

АНУ-ын Калифорни мужийн Бэйкерсфилд хотод байдаг энэ “гутал” бол гутал засварын газар. Гэхдээ гутлын дотор талыг засдгаараа дэлхийд ганц гэж болно. 1947 онд барьсан 9 метр урт энэ содон барилгын дээвэр дээр жинхэнэ үдээс бий нь 15 метр урт гэнэ.

6.    Загасны аж ахуйн загасан байшин

Энэтхэгийн Үндэсний загасны аж ахуйн газрын албан байр ийм хэлбэртэй дөрвөн давхар. Энэ барилгыг 2012 онд ашиглалтад хүлээн авсан гэнэ.

7.    Бульдозерон барилга

АНУ-ын Калифорни мужийн Турлок хотод байдаг барилгын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг Юнайтед Экуипмент компаний контор бол хальт харвал чулуу шороо түрээд явж байгаа бульдозер. 20 метр урт, хоёр давхар энэ барилгыг 1976 онд барьсан гэдэг.

8.    Дарсны торх

Японы Окинава арал дээрх Бистро бар Тонно баараар үйлчлүүлэх хүн бол  шууд л том торх руу ороод явчихна. Гэхдээ энэ бол баар, зоогийн газар, уушийн газар гээд олон төрлийн үйчилгээ байдаг дөрвөн давхар барилга шүү.

9.    Хөгжмийг хөгжим дотроос л авна шүү дээ

АНУ-ын Теннеси мужийн Бристол дахь Гранд-Гитар дэлгүүр бол дэлхий дээрх гитар хөгжим, гитарын хэлбэртэй бэлэг дурсгалын зүйлийн цорын ганц дэлгүүр гэдэг. Ороод үзвэл бараг музей ч гэж болмоор. Гитар хөгжмийн алдартнуудын ухай дүрс бичлэг үзэж болно. 1983 онд барьсан энэ барилга уг нь гурван давхар.

10.    13 метр урт хот-дог

АНУ-ын Колорадо мужийн Бэйли  хотноо энэ том хот дог байдаг нь мэдээж зуушийн газар. Эхлээд энэ барилга Денверт байсныг 2006 онд нүүлгэж энд авчирчээ. Гаднаас нь хараад л хүний арааны шүлс асгардаг болохоор үйлчлүүлэгч тасардаггүй. Тэгээд ч барилгыг нь сонирхох жуулчид мундахгүй

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан