Каунтри хөгжмийн хамгийн шилдгүүдийг тодруулах CMA авардс Теннесийгийн Нэшвиллед болж байна. Шагнал гардуулах ёслолд каунтри дууны хамаг л одод хүрэлцэн ирснээс залуу дуучин Тэйлор Свифт олны анхаарлыг хамгийн их татаж байлаа. Тэрээр "Салхиар туугдагсад"-ын Скарлет О"Харагийнх шиг улаан даашинз өмссөн нь өөрийн эрхгүй үзэгчдийн нүдийг өөр дээрээ унагаж байв. Тэрээр энэ удаагийн наадамд зургаан номинацад нэр дэвшсэн бөгөөд одоогийн байдлаар гурван гол шагналыг хүртжээ. Үүнээс тэрээр наадмын хамгийн нэр хүндтэй Пиннаклийн шагналыг хүртэхдээ нулимс унагаж, баярласан сэтгэлээ илэрхийлжээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Шерил Кроу, Кэрри Андервүүд, Миранда Ламберт, Блейк Шелтон,Кет Урбан зэрэг каунтри хөгжмийн алдартнууд нэг дороо цугларсан юм.