Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис” бондын хөрөнгөнөөс аймаг бүрт 5-6 тэрбум төгрөг хуваарилна

Эзэн Чингис хаанаараа овоглосон бондыг манай улс оны өмнөхөн дэлхийн зах зээлээс босгосон. Уг мөнгийг үр өгөөжөө өгөх төсөл хөтөл­бөрүүдэд зарцуулна хэмээн эрх баригчид хэлж байгаа ч ашиггүй зүйлд дэмий үрж байна гэх шүүмжлэл бий. Эдийн засгийн байдал хүнд хэцүү үед бондын хөрөнгө орж ирсэн нь сайшаалтай ч төсөл хөтөлбөр нь бэлэн бус байсан нь цаг хугацааны хувьд болоогүй байсныг илтгэж байна хэмээн УИХ дахь сөрөг хүчнийхэн тайлбарлах болсон. “Чингис” бондоос одоогоор 650 гаруй сая ам.доллар үлдээд буй тухай Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлж байв. Тэгвэл энэ мөнгөнөөс ирэх онд аймгийн төвүүдийг орон сууцжуулах зорилгоор тус бүрд нь 5-6 тэрбум төгрөг олгохоор болжээ.
Энэ талаар Н.Алтанхуяг “Аймгуудын За­саг дарга нар иргэдийн ая тухтай амьдарлыг хангасан, дэд бүтцийг нь шийдсэн орон сууцны хороолол, амины сууц барих төсөв төлөвлөгөөгөө энэ сард багтааж гарга.
Ингэхдээ өндөр байшин барих гэж уралдах хэрэггүй. Гол нь иргэдийн амьдралд тохирсон, амь­жиргааны түвшинд нийц­­­­­­­­­сэн боломжийн үнэтэй, хөн­гөлөлттэй зээлд хамрагдаж болохуйц орон сууцаар хангахыг чухалчил” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан