Оюутан, залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийх хүсэлтэй байдаг ч тэр бүр олддоггүй. Харин Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 7 хоногийн хугацаатай цагийн ажил идэвхтэй хайгч залуучууд болон шаардлагатай ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах зорилгоор “Цагийн ажил” аяныг өчигдрөөс буюу 11 сарын 5-наас эхлүүлээд байгаа юм байна. Тус аяны хүрээнд ажил олгогч байгууллагуудтай хамтран ажлын байрны талаар танилцуулга хийх болон зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа ажээ. Өчигдрийн байдлаар нийт 104 залуу бүртгүүлснээс 84 залуу шууд ажлын байранд зуучлагдсан бөгөөд дийлэнхдээ ачигч, зөөгч, англи хэлний цагийн багш, балетын багш, билет борлуулагч зэрэг ажилд залуусыг шууд зуучилж байгаа юм байна. Энэхүү цагийн ажлын бүртгэл, зуучлал 11 сарын 5-8 ны хооронд МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн 103 тоотод 09:00-17:00 цагийн хооронд бүртгэж байгаа ажээ.