Өмнөд Солонгос, Тайвань, Малайз, Индонез зэрэг Азийн олон орны дараагаар Францын "Пежо" /"Peugeot"/ компани Манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулахаар болжээ. Үүний тулд тус компани "БАЗ Интернэшнл" компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна.
Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар өсч байгаа нь хөгжиж буй орнуудын дотроос хамгийн өндөр үзүүлэлт болохоор "Пежо"-гийн сонирхлыг татаж байгаа гэнэ.
“Лион” маркийн суудлын автомашиныг борлуулах анхны цэгийг Улаанбаатарт байгуулах юм. Тэд эхний жилдээ 200 ширхэг автомашин борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголд 300 мянган автомашин байдаг бөгөөд энэ онд тус орны зах зээлд нийтдээ 45 мянган ширхэг суудлын автомашин борлогдохоор байна.