Туркийн хойд нутгийн аялал жуулчлалын Амася хотын албаны хүмүүс 1700 жилийн түүхтэй, томоохон шигтгэмэл зураг олжээ.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хууль бус малтагчдыг холдуулах арга хэмжээ авах үеэр Ромын эзэнт гүрний үеийн уг шүтээнийг санамсаргүй илрүүлсэн байна. Тус хотын төвөөс олдсон уг шигтгэмэл зургийг мэргэжилтнүүдэд үзүүлжээ. 80 шоо метр талбайтай шигтгэмэл зурагт улаан, хар болон бусад өнгөөс гадна янз бүрийн цэцэг шиг хээгээр охин тэнгэрийг дүрсэлсэн байна. Тус улсын археологчдын үзэж буйгаар, энэ бүтээлийг эртний Ромын үеийн ассамблейн шалан дээр бүтээсэн байж магадгүй. Амася хот нь эртний барилга болон түүхэн газруудаараа алдартай юм. Уг шигтгэмэл зургийг сэргээн засварлаж, хадгалах арга замыг судална гэж албаны хүмүүс хэллээ.