Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гааль дээр та юу хураалгасан бэ


1990-ээд оноос монголчуудын гадаада зорчих нь ихэсч, худалдаа наймааны ажлаар явах нь нэмэгдсэн, очдог улс орон нь ч олширсон. Энэ хугацаанд улс орнуудын хил дээр юу эсийг хураалгаж хэрэхн “шатсан”-ыг хэлж барах билээ.  Ганц нэг шил архинаас эхлүүлээд л борц, ааруул идээ, тарваганы арьс, түүхийн үнэт зүйлс гээд. Хамгийн алдартай нь алт, тэгээд динозаврын араг яс, хар тамхи  шив дээ. Харамсалтай нь алт, үлэг гүрвэл хоёроо мэдэхгүй гаргачихсан. Тэгвэл  гадныхан юу авч яваад хил дээр хураалгадаг вэ.


1.    Майямигийн нисэх буудлын гаалийнхан египетийн  гурван мянган жилийн настай энэ мумиг Испаниас ирж байхад нь илрүүлэн хураасан. Тухайн үед Египетийн хууль бус наймааны эсрэг дээд зөвлөлийн тэргүүн Захи Хвас энэ олдворыг авахаар АНУ-д ирэхдээ үүнийг египетээс 100 жилийн өмнө хулгайлсан болохыг мэдэгдсэн байна.


2.    Зэвсэг агссан хуяг бүхий энэ амьтны чихмэлийг Техам мужаас Австрали руу бэлэг нэрээр явуулсныг Сиднейд хураасан. Австралийн хуулиар зэрлэг амьтдыг хилээр оруулахыг хориглодог учраас гээд чихмэл ч гэсэн оруулахгүй гэсэн байна.


3.    Германы Мюнхений нисэх буудлын ажилтнууд италийн хоёр жуулчны тээшинд хүний хохимой толгой байхыг камераар хараад бараг л ухаан алдсангүй. Тээшний эзэн эмэгтэй Бразилд байхдаа нас нөгцсөн хамаатных нь гавлын яс байгаа юм, нутагт нь аваачиж оршуулах гэж байна гэж мэдүүлсэн. Тухайн хүн нь ерийн л нэг байдлаар нас барсан тухай магадлагааг нь үзээд, нутагтаа оршуулахыг нь зөвшөөрч хилээр гаргасан гэнэ.


4.    Харахад зүгээр л нэг элдэв баг өмсгөл шиг харагдавч үүнийг хэдэн франц иргэн хууль бус зэвсэгтэй хамт авч явсныг нь энэ оны нэгдүгээр сард швейцарын хил дээр саатуулан хураасан.


5.    Сиднейн нисэх буудалд 24 настай залуугийн тээшинд дөрвөн могой, хэд хэдэн төрлийн гүрвэл амьдаараа байсныг шалгахад хууль бусаар авч яваа нь илэрсэн.


6.    Жон Кеннедийн нэрэмжит нисэх буудлынхан 2009 онд Нью-Йоркт Солонгосоос ирсэн нэгэн иргэнээс 100 мянган долларын дэвсгэрт хураасан байна. 1934 онд хэвлэсэн энэ ховор дэвсгэртийг хэзээ ч нийтийн хэрэгцээнд гаргаагүй болохоор мэдээж хуурамчаар хийсэн байсан.


7.    Их Британийн гаалийнхан хуучны домогт алуурчин Фредди Крюгерийн загвараар хийсэн хос бээлий хураасан байна.


8.    Канад, АНУ-ын хоорондох Льюсистон болон Куинстоны хил дээр 2008 онд Барбадосын 50 настай нэгэн эрэгтэйг 100 шил ариун ус  авч явахыг нь саатуулсан. Энэ нь хамгийн энгийнээр бол ерөнхий унтуулгын хэрэгсэл.


9.    2009 онд Бангкокоос ирсэн нэгэн зорчигчийн тээшинд  матар болон нийтдээ 70 амьтан байсан нь Йоханнесбургийн гаалийн шалгалтаар илэрсэн.


10.    Мюнхений хисэх буудлын гаалийн ажилтнууд хүний тээшнээс сармагчны тайрчихсан шинэхэн толгой тархитайгаа байхыг үнэрээр нь илрүүлсэн байна.


11.    Денверийн нисэх буудлын гаалийнхан нэгэн биологийн багшийн тээшнээс бас     л далайн хавны тайрчихсан толгой илрүүлэн хураажээ. Багш хэдийний үхчихсэн байсан, хичээлдээ ашиглах гэж байгаа юм гэж тайлбарлажээ.


12.    Парисын Шарль де Голийн нэрэмжит нисэх буудалд нэг нөхөр Фабержийн 350 өндөгний хуулбарыг оросоос нууцаар оруулж ирэх гэж байгаад баригдсан байна.


13.    Америкийн хоёр жуулчныг гар тээшиндээ хүний зургаан ч гавлын яс авч явсныг илрүүлсэн. Жуулчид түүнийгээ жинхэнэ гэж мэдээгүй, зүгээр л бэлэг дурсгалын зүйл гэж бодсон хэмээн тайлбарлажээ.


14.     Гаалийнхан энэ ачааг тэр дор нь хурааж чадаагүй. Сан-Паулугийн Конгоньясын нисэх буудалд өнгөрсөн есдүгээр сард Ирландын 20 настай иргэнийг рентгэнээр оруулан шалгахад уутанд хийсэн эдгээр хар тамхийг залгисан болох нь илэрч бразилийн цагдаагийнхан саатуулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан