Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

HD дэлгэцтэй iPhone 6 гэж нэг иймэрхүү утас байх нь

Удахгүй худалдаанд гарах iPhone 6  бол том дэлгэцтэй, ганц гараараа удирдаж болох гар утас болох юм байна.

Одоохондоо албан бусаар iPhone 6 гэж нэрлээд байгаа смартфон, гар утасны дараагийн үе болох Apple iPhone нь 5 дюймын том дэлгэцтэй байна гэж техникийн BGR блогоос иш татан Digit.ru мэдээлжээ.

Apple-ийн энэ есдүгээр сард гаргасан iPhone 5S и iPhone 5C нь 4 дюймын дэлгэцтэй байсан бол, өмнөх үе нь 3,5 дюймын дэлгэцтэй байлаа. The Wall Street Journal сэтгүүл бүр есдүгээр сард Apple-ийг бүр том 4,8-6 дюймиын дэлгэцтэй утас бүтээх боломжийг судалж байна гэж мэдээлж байсан юм.

iPhone-ийн дараагийн үе нь 5 дюймын Retina-экран (Full HD 1080p) дэлгэцтэй байх гэнэ. Apple энэ утасаа 2014 оны есдүгээр сар гэхэд хэрэглээнд гаргахаар тооцож байгаа гэнэ.

Мэдээлж байгаагаар бол iPhone 6-ын дэлгэц нь 440 ppi пиксельтэй, машнарийхан хүрээтэй, хамгийн гол нь ганц гараар удирдах боломжтой байх гэнэ.
Сербийн инженер Никола Чиркович дараагийн iPhone-ийн техникийн үзүүлэлт, төрхийг гаргаж интернетэд оруулжээ. Үнэхээр энэ гар утасны дэлгэц нь өнөөгийнхийг бодвол том юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан