Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жилээр сайхан харагдахыг хүсвэл өнөөдрөөс дэглэмдээ ороорой

Ер нь бол хүн бүр хэвийн жинтэй, бие галбираа сайхан авч явахыг үргэлж хүсдэг. Гэхдээ энэ хүсэл шинэ жил, хурим, урин дулаан цаг эхлэх үед бүр илүүтэй оргилдог. Энэ үед бүсгүйчүүд гэнэт сэрсэн мэт хоолой сойж эрүүл мэндээ хохироон, хэт идэвхтэй хөдөлгөөн хийж биеэ булруулдаг нь гэм биш зан. Нэгэнт л энэ бараг хүн бүрт тохиолддог гэм биш зан юм болохоор шинэ жилээр гоёлын даашинзтай гоолиг сайхан харагдахыг хүсч байгаа бүсгүй бүрт өнөөдрөөс эхлэн дэглэмдээ орохыг сануулж байна. Шинэ жил хүртэл та бидэнд хоёр сарын хугацаа байна. Хүн долоо хоногтоо 0,5-1 кг жин хаявал эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр турж чадна гэлцдэг. Тэгэхээр даашинзныхаа размерыг ядаж нэгээр багасгая гэвэл хоёр сарын өмнөөс буюу өнөөдрөөс дэглэм барьж эхэлвэл үр дүнтэй, тэгээд бас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь.
Саяхан Их Британийн эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаагаар оролцогчдын талаас илүү буюу 62 хувь нь зул сар гэхэд турсан байхыг хүсч буйгаа хэлжээ. Тэдний 52 хувь нь даашинзныхаа хэмжээг нэг размераар багасгах хүсэлтэй байгаа гэнэ.

 Тэгэхээр шинэ жилийн үдэшлэгээр найз нөхөд, ажлын хамт олноо гайхашруулахыг хүсэх нь ихэнх эмэгтэйчүүдийн мөрөөдөл байх нь. Харин мөрөөдлөө бодит болгохын тулд өнөөдрөөс эхлэн эрүүлээр хооллож, хөдөлгөөнөө ихэсгэвэл та шинэ жил гэхэд хүссэн үр дүндээ хүрэх болно. Дашрамд сануулахад, жингээ хасахыг хүсч байгаа эмэгтэйчүүд өдөрт 1400 ккал-аас илүүгүй тэжээл бүхий хоол хүнс идэж байх хэрэгтэй гэсэн шүү. Танд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Тиймээ би енеедреес эхлэж байна. Уг нь гайгуй буур дажгуй байсан чинь гэртэй амраад янз бурийн кекс торт хийж узэж байна гэж идсээр байтал аймар хурдан 3 кг нэмдэг юм байна. Гэтэл хасах гэж яаж уйлээ уздэг билээ дээ.
Хамгийн их уншсан