Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдээд авахад илүүдэхгүй элдэв сонин баримтууд


-    Бага Жорж Буш тусгай зарлиг гарган АНУ-ын 470 хуулийн заалтаас өөрийгөө чөлөөлсөн гэнэ.
-    Компьютерийн техник айл өрхийн цахилгааны хэрэглээний 13 хувийг эзэлдэг, 2020 он гэхэд энэ үзүүлэлт 25 хувьд хүрнэ гэнэ.
-    Анхны цахилгаан станцыг 1882 онд Томас Эдисон Манхэттен хотыг гэрэлтүүлэхээр ашиглатад оруулахад үүний хүчин чадал ердөө л 800 чийдэн асаах чадалтай байжээ.
-    1996 онд хүмүүс сугалаанаас 52 сая доллар хожсон нь минут тутамд 36000 доллар хожсон хэрэг байж
-    Ажлын ширээн дээр байгаа бактер нь 00-ын суултуурынхаас 400 дахин их байдаг гэнэ. Байнга угаадаггүйгээс   л.......
-    Хулс хоногт нэг метр ургадаг гэнэ.
-    АНУ-ын албан хаагчдын 31 хувь нь өдрийн хоол иддэггүй байна.
-    Матар цагт 15 км хурдан сэлдэг байна.
-    Харх хоол идэлгүйгээр хоёр долоо хонож тэсдэг байна.
-    Агаарын бөмбөлгөөр хамгийн анх хонь, нугас, тахиа хөөргөж туршиж байжээ.
-    Халимны сүүний тослог 50 хувь байдаг гэнэ.
-    Дельфинийг унтаж байхад тархины нэг тал нь амарч өрөөсөн нүд нь аниастай байдаг байна.
-    Хүн хэрэв шорголж шиг хурдалж чадвал хурдан морийг гүйцэх гэнэ.
-    Эмгэн хумс гурван жил тасралгүй унтдаг гэнэ.
-    Хятадын удирдагч Мао Зедун хэзээ ч шүдээ угааж байгаагүй, амаа зөвхөн ногоон цайгаар зайлдаг байжээ.
-    Чихуахуа үүлдрийн жижигхэн нохойны үүлдрийн нэр нь түүнийг анх олсон мексикийн нэгэн мужийн нэр гэнэ.
-    Америкчууд хүүхдийн хоолноос илүүтэй муурын тэжээлд их мөнгө зардаг гэнэ.
-    Йогуртын хэрэглээ сүүлийн 12 жилд дөрөв дахин өсчээ
-    Хятад улс жилд 250 тэрбум өндөг бэлтгэдэг байна
-    Дэлхийн цагаан будааны 10 хувийг хятадууд худалдаад авчихвал дэлхий даяар цагаан будааны үнэ хоёр дахин өснө гэнэ.
-    Францад манай гаригийн бүх төрлийн бяслагны тал нь байдаг болохоор тэд хамгийн их бяслаг иддэг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан