Reader’s Digest сэтгүүл манай гаригийн хамгийн шударга хүмүүс хаанахын ямар том хотод амьдардгийг тодорхойлохоор нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Энэ нь сорилтод орж байгаа хотын хамгийн олон хүн хөлхдөг газарт утасны дугаараа бичсэн цаас, өөрийнхөө гэрэл зураг, банкны карт, 50 орчим доллар хийсэн түрийвчээ 12 удаа “гээж” орхижээ. Мэдээж аль хотын иргэд түрийвчийг хамгийн олон удаа эргүүлэн өгч байна гэдгийг мэдэх гэсэн хэрэг.
Финийн нийслэл Хельсинкийн иргэд хамгийн шударгаар тодорч өнөөх түрийвчийг 11 удаад нь бүрэн бүтнээр нь буцаан авчирч өгчээ.
Хоёрдугаарт Энэтхэгийн Мумбай хотын иргэд орж 9 тохиолдолд нь утасдаж түрийвчийг эргүүлэн өгсөн байна.
Гуравдугаар унгарчууд орсон байна. Будапештийн иргэд 8 түрийвч эргүүлэн авчирч өгчээ.
Нью-Йоркийн иргэд ч бас 8 түрийвч авчирч өгсөн байна.
Оросын нийслэлд гээсэн 12 түрийвчнээс 7 нь эзэндээ эсэн мэнд эргэн ирж дөрөвдүгээр байрт оржээ.
Нидерландын нийслэл Амстердамын иргэд ч гэсэн 7 түрийвчийг бүрэн бүтнээр нь өгөхөөр эзэн рүү нь утастсан байна.
Цаг баримтлах талаараа дэлхийд алдартай немцүүдээс харин зургаан хүн л түрийвч олсноо эзэнд нь мэдэгджээ.
Словений нийслэл Люблиний иргэдээс зургаан хүн түрийвчээ ирж авна уу гэж мэдээ өгчээ.
Британийн нийслэл Лондонд гээсэн 12 түрийвчнээсээ эзэн нь 5-ыг нь л эргүүлж авсан байна.
Польшийн нийслэл Варшавт ч бас ялгаагүй таван польш хүн түрийвчинд байсан эд зүйлийг бүрнээр нь эзэнд нь эргүүлж өгсөн байна.
Манай Улаанбаатарт харин яах байсан бол.