Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нь төмрийн баяжмал билээ. Энэ он гарснаас хойш 4.4 мянган тонн төмрийн баяжмал экспортолжээ гэх мэдээлэл бий. Гэтэл ган үйлдвэрлэдэг улс орон өндөр хөгждөг гэдэг. Тухайлбал Япон, Солонгос улс өөрсдөө төмрийн хүдрийн нөөц байхгүй. Хэрвээ дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд  төмрийн хүдэр худалдан авч эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй юм. Эндээс үзэхэд түүхий эдтэй нь бус металлургийн үйлдвэрлэл хөгжүүлж чадсан улс орон хөгждөг болох нь илт харагдана. Товчхондоо металлургийн үйлдвэр эдийн засгийн бат суурь ажээ. Харин манай улс  төмрийн хүдрийн чамгүй нөөцтэй ч боловсруулж чадахгүй экспортолж байгаа билээ. Одоогоор 33 ордод 660 сая тонн төмрийн хүдрийн нөөц баталгаатай тог­тоосон. Геологичдийн таа­маглаж буйгаар нэг тэрбум тонн төмрийн хүдэр бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс өөр металлургийн үйлдвэр манайд алга. Уг үйлдвэр жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Гэвч бүрэн хүчин чадлаараа ажиллаж ча­дахгүй зөвхөн хаягдал төмөр л боловсруулж байна гэх.  Иймд 2016 он гэхэд жилд 165 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг зорьжээ. Үүнээс гадна Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төлөвлөгөө бий.
Манай улсын  гангийн хэрэглээ жилээс жилд өссөөр. Тухайлбал,  гурван жилийн өмнө 195 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэж байж. Гэтэл эдүгээ бараг 300 мянган тоннд хүрээд буй юм. Ойрын хоёр гурван жилд 500 орчим мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэдэг болох судалгаа бий. Харин дотоодын ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл төдийлэн өссөнгүй. Манай улс жилд 50-60 мянган тонныг л үйлдвэрлэж буй ажээ. Иймд манай улсын гангийн зах зээлийг урд хөршийн бүтээгдэхүүн бүрэн эзэлж байгаа гэж хэлж болно. Ган бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь барилгын салбар. Жилийн нийт хэрэгцээний 90 хувь нь тус салбарт ногдож буй юм.
Төмөрлөгийн үйлдвэрийн салбарыг дэмжих тэр дундаа барилгын арматур үйлд­вэрлэхэд зориулж Зас­гийн газар “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь бага­шаархан хэмжээний гангийн үйлдвэр барихад хүрэлцэхгүй. Гэвч далайд дусал нэмэр л болох зүйл.
Одоогоор Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Монгол төмөр” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж  байна. Ингээд   төмрийн хүдрийн нөөцийг газар нутгийн байдлаар судлах, байгаль орчинд хал багатай шилдэг технологи нэвтрүүлэх санал боловсруулахаар ажиллаж  буй юм.  
Өчигдөр Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэр­лэгч­дийн холбоо хамтран ажил­лах санамж бичиг үйл­дэв. Ингэснээр төмрийн хүд­рийг урт хугацааны төлөв­лөл­тийн дагуу олборлох, бая­жуулах, боловсруулах бол­но. Хамгийн гол нь “Монголын төмрийн баяжмал, төмөр­лөг бүтээгдэхүүний экс­пор­­т хөгжүүлэх хөтөл­бөр” боловсруулах ажээ. Үүний зэрэгцээ төмөр­лөг бү­тээг­дэхүүний стандарт бо­ловс­руу­лах, төмрийн баяж­малын чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
Хэрэв дээрх төсөл хөтөлбөрүүд биеллээ олж хэрэгжиж чадвал урд хөрш рүү чиглэсэн валютын урсгал татарч дотооддоо үлдэнэ. Мөн хэрэгцээнээс илүү гарснаа экспортолж орлого олох боломж бүрдэх юм. Хамгийн гол нь яринаас хэтэрдэггүй, цааснаас газарт буудаггүй олон төсөл хөтөлбөрийг бүү нэмээсэй.
 

Х.ЭНХСАЙХАН: ГАН ҮЙЛДВЭРЛЭВЭЛ ХАМАГ БАЯЛГАА ЗӨӨГӨӨД ДУУСЛАА ГЭДЭГ МАРГААН ЗОГСОНО

Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, “Мон-Лаа” компанийн захирал Х.Энхсайханаас төмөрлөгийн салбарын талаар тодрууллаа.

-Металлургийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж сүүлийн жилүүдэд яриад л байгаа. Энэ талаар дорвитой ямар ямар ажил хийж байна вэ?

-Манай улсын  төмрийн хүдрийн нөөц тийм их биш. Төмөрлөг үйлдвэрлэгчид салангид явж ирсэн. Төмрийн аж үйлдвэр нь олон үйлдвэрлэгч нийлж байж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг онцлогтой. Иймд нийт үйлдвэрлэгчид нэгдэж корпорац хэлбэрт орсон юм. Тэгээд төр засагт санаа оноогоо хэлж бодлого шийдвэрт тусгуулж хамтарч ажиллах үндэс тавигдаж байна. Ингэснээр байгаа жаахан төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох биш боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж буй юм. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь нь ашигт малтмал гэдэг. Тэр дунд төмрийн хүдэр, баяжмалын экспорт эхний гуравт ордог юм. Иймд төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах учиртай. Зүүн өмнөд Ази, Зүүн Европын орнууд сүүлийн 50 жилд хүчирхэг болсон нь төмөрлөг болон металлургийн үйлдвэрлэл хөгжүүлсэнтэй холбоотой.  Төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжүүлснээр олон талын ашигтай. Жишээ нь, хамаг баялгаа зөөгөөд дууслаа гэдэг маргаан таслагдаж үйлдвэрлэл нь ил тод болно. Мөн улсын гадаад валют, татварын орлого, ажлын байр нэмэгдэнэ. Яриад байвал дуусашгүй сэдэв.
-Одоо манай улсад төмөрлөгийн салбарт хэчнээн компани ажиллаж  байна вэ?
-Төмрийн хүдэр хуурай болон нойтон аргаар баяжуулаад экспортолж байгаа компани нэлээд бий. Ойрын хугацаанд том том ордууд нөөцөө батлуулаад ашиглалтад орох төлөв байгаа.  Ер нь төмөрлөгийн салбар бол маш ирээдүйтэй. Манай улсад нэг сая тонн төмөр хийц хэрэгтэй. Төр засаг аж ахуйн нэгжүүдээ сайн дэмжээд өгвөл ирэх хоёр, гурван жилд бид ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахад бэлэн. Уул уурхай хүчтэй хөгжсөн  13 жилд төмөрлөгийн салбар орхигдож ирлээ. Монгол Улс хөгжих, хүчирхэг эдийн засагтай болох нь металлургийн салбараас ихээхэн хамаарна.
-Гангийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хаанахын ямар технологи нэвтрүүлэх боломжтой вэ?
-Герман, Япон, Солонгос, АНУ-ын төмөр боловсруулах технологи маш сайн.  Төмөрлөгийн үйлдвэрлэл манайд шинэ салбар учраас эдгээр улстай хамтрах юм. Хятад улс айл болгон ган хайлуулъя гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн түүхтэй. Хэрэгцээ үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч дээрх улсуудын гангийн чанарыг арай гүйцэхгүй.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
ashgui dee. ene ercheere urag*****
үгүй тэгээд хурдлаачээ
Одоол зов дугарч хийж эхэллээ. Амжилт хусие. Томорлог машин уйлдвэрлэлийн ундэсний холвооныхон.
Одоол зов дугарч хийж эхэллээ. Амжилт хусие. Томорлог машин уйлдвэрлэлийн ундэсний холвооныхон.
Одоол зов дугарч хийж эхэллээ. Амжилт хусие. Томорлог машин уйлдвэрлэлийн ундэсний холвооныхон.
Хамгийн их уншсан