Байшин хэвлэнэ гэхээр санаанд бууж байна уу. Үнэндээ санаанд оромгүй зүйлсийг бодит болгох боломжийг орчин үеийн технологийн дэвшил олгож байна. 3D принтер маягаар ажилладаг автомат төхөөрөмжийг Өмнөд Калифорнийн их сургуулийн үйлдвэрлэл, системийн инженерийн профессор Берох Хошневис бүтээсэн байна. Түүний бүтээсэн машины тусламжтайгаар компьютер дээр байшингийнхаа 3D загварыг гаргаад “хэвлэх” комманд өгөхөд л хүний ямар ч оролцоогүйгээр шууд байшин бариад эхэлдэг байна. Гэхдээ байшин барих нь мэдээж хэрэг цаас хэвлэхтэй адилгүй бөгөөд барилгын сууриа цутгахаас эхлээд цахилгаанд холбох, будах гээд бүхий л ажиллагааг бодитоор хийх болно. Хамгийн гол нь энэ бүхэн автоматаар явагдах бөгөөд хүн зөвхөн хянах үүрэг л гүйцэтгэх юм. Энэ машинаар 2500 фит буюу 230 метр квадрат байшинг 20 цагийн дотор л барьчихдаг байна. Энэ нь барилга барих зардал ихтэй, нүсэр хүнд хөдөлмөрийг асар хялбараар шийдэж, хөнгөвчилж байгаа юм. Үүний тусламжтайгаар шаардлага хангахгүй байр сууцанд амьдарч байгаа, орон гэргүй хэдэн сая хүнийг богинохон хугацаанд орон байраар хангах боломжтой хэмээн зохион бүтээгч нь хэлж байна.
Төхөөрөмж хэрхэн ажилладгийг видеоноос үзнэ үү.