Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Apple-ийн iPhone 5S-ийн батарей гологдол гэнэ шүү

Apple энэ талаар мэдэгдэл гаргаж шинэ утасны нь батарей шаардлага хангахгүй байгаа нь үйлдвэрийн гологдол байсан, гэхдээ тийм ч олон тооных биш гэсэн байна. Apple-ийн төлөөлөгч “Утас угсрах үед ийм асуудал гарсныг компани тун удалгүй мэдсэн. Азаар тийм ч их биш тооны утас ийм гарсан байна. Болохгүй байсан зүйлийг зассан болохоор цаашид утас цэнэглэхэд ямар нэгэн асуудал гарахгүй” гэжээ. Компани шаардлага хангахгүй утаснуудаа үнэ төлбөргүй сольж өгөхөө ч мэдэгджээ. Яг хэдий хэмжээний утас ийм дутагдалтай гарсан талаар тодорхой хэлсэнгүй, хэдэн мянган утас л гэсэн байна.
Тус компани шинэ утасаа худалдаж эхэлснээс хойш 9 сая орчим iPhone 5S, 5С худалдаалсан юм.
Apple анх удаагаа ч бас ийм бэрхшээлтэй учирч байгаа юм биш, 2006 онд  зөөврийн компьютерийн батарей нь дэлбэрэх аюултай байж магадгүй гэж шуугиан дэгдээж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан