Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олноороо сүрэглэж хүнд аюул учруулдаг амьтад

Хамгийн олноороо сүрэглэн амьдардаг амьтан юу вэ. Тэр нь байгальд, хүн төрөлхтөн хор хөнөөлтэй эсэх, тэр нь яаж аюулгүй болдог гээд л.... Царцаа, шоргоол, эрвээхэй..... гээд гэнэт л газар тэнгэрийг бүрхдэг амьтан юу эс билээ дээ. Заримынх нь ингэж ихээр бөөгнөрөх, нүүдэллэх нь хүнийг үндсэндээ ямар хамгаалалтгүй, байгаль дэлхий дээр өчүүхэн амьтан болохыг нь мэдрүүлэх нь ч бий. Асар том аалзнууд хот руу дайрч байгаа тухай кино ч бий.

10. Цахлайнуудын гайхамшиг

Үүнийг библд дэвхрэгний тахал хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бол 1848 онд Давст нуурын орчим болсон үзэгдэл. Өнтэй өвөл болсны дараа хүмүүс арвин ургац авна  хэмээн хүлээж байтал дэвхрэгний их нүүдэл нөмрөх нь тэр, Дэвхрэг бол царцааны төрлийн хамгийн томд орох 7,5 см урттай, нэг хол нисдэггүй шавьж. 1848 оны энэ нүүдэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том нь ч байж мэднэ. Хэрэв цахлай байгаагүй бол юу болох байсан бол. Калифорнийн цахлай Давст нуур орчмыг эзэлж  ёстой л нуурын мандлыг халхлан найрлаж эхэлсэн. Тэд дэвхрэгээр найрлаж тэнгэрийг тэднээс чөлөөлсөн гэдэг.

9. Рождеств арал дээрх хавчны нүүдэл

Хавчны энэ нүүдэл бол байгалийн жинхэнэ гайхамшг гэж болно. Жил бүрийн 11 дүгээр сард энэ арал дээр улаан хавчнууд өндөглөх гэж эрэг дээр гаран нүүдэллэнэ. 135 хавтгай дөрвөлжин км газар нутагтай аралд ирдэг хавчны тоо 43-100 саяар тоологдоно. Арал улаан хавчаар бүрхэгдэнэ л гэсэн үг.
Улаан хавч 11 см орчим урттай, хүний арьсыг ч хазах чадалтай. Ид нүүдэллэж явахад нь тэнд хүн байвал арал цусанд умбах биз, азаар арлыг австрали улс эндэхийг хамгаалалттай бүс болгож хавчны нүүдэллэх үеэр тийш нь хүн очуулдаггүй байна. Сүүлийн жилүүдэд хавчны тоо цөөрч сайндаа л 10-15 саяаараа нүүдэллэдэг болсон гэнэ.

8.Оклахома дахь дэвхрэгний нүүдэл

Энэ онд Оклахома мужийн хэд хэдэн газарт хар дэвхрэгний том том нүүдэл тохиосон юм. Олон хүн эдгээрийг хүнсэнд болон гэрийн тэжээмэл амьтдын хоол болгох гэж цуглуулж авсан даа. Загасчдад бол бүр ч ойлгомжтой. Дэвхрэг өөрөө ургамлаар хооллодог болохоор фермерүүд үүний эсрэг хор ихээр ашигладаг. Ер нь дэвхрэг олшрох нь өлсгөлөн дагуулж ч мэдэх. Хоол хүнсгүй бол өөрсдөө үхээд өгнө л дөө. Оклахомад ийм тохиолдол хэд хэдэн газарт гарсан.
Дэвхрэгний нүүдлийн үеэр хүмүүс тэвдэнэ шүү, хаалга цонхоо битүүлж, шөнө гэрт гадаах гэрлээ унтрааж, орж гарахдаа  их л хурдан хөдлөхгүй бол бариулна.

7. Азийн том зөгий

Ер бусын том энэ зөгий  энэ онд 43 хүний аминд хүрсэн Энэ бол Хятад, Японд байдаг хамгийн том нь 4,0 см хүрдэг асар том зөгий.  Цагт 40 км хурдалж өдөртөө 100 км аялж чадах энэ том шавьж хадаас шиг хошуугаараа хатгахад бууны сум орсон юм шиг шархлаа үүснэ. Хамгийн аюултай нь  мандаратоксин агуулсан хортой, аминд халтай. Энэ оны 7-10 сард энэ зөгийний золиос болж Хятадын Шэньси мужид 42 хүн амь алдсан. Үүнээс гадна янз бүрийн хотуудад 206 хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн. Арга хэмээ авч амжилгүй хорыг нь биед тархаачихвал бөөрний ажиллагааг зогсооно.

6. Алуурчин зөгий

Ерийн зөгийтэй төстэй ч хамгийн аюултай зөгий бол африкийн зөгий. Ерийн зөгийнөөс бол хүн зугтааж болдог бол алуурчин зөгий цагт 19-24 км хурдалдаг болохоор тун аюултай. Хатгахдаа нэг их хортой биш ч ямагт бөөнөөрөө дайрдаг нь аймаар. Гэртээ нуугдаж, хаалга цонхоо л сайн хааж байх хэрэгтэй.
Хойд Америкт гэхэд л жил бүр алуурчин зөгийний золиос болж 40 орчим хүн нас бардаг. Өнгөрсөн зургадугаар сард Техасын Мужи хотын фермер Ларри Гудвин трактороороо  бут цэвэрлэж байтал 40 мянга орчим зөгий гарч ирсэн. Тэр зугтааж амжилгүй усны хоолой руу гүйсэн ч амжаагүй, галынхан амжиж ирээгүй Гудвин амь алдсан.
Африкийн алуурчин зөгий хувцасны гаднаас ч хатгаж чаддагаараа аюултай.

5. Мал амьтныг ч болов алчихдаг шумуулын сүрэг

Шумуулын сүрэг бол зөгий шиг үүрээ хамгаалан дайрдаггүй болохоор таарвал хүлээцтэй байхаас аргагүй. Хэрэв хумхаа зэрэг шумуулаар халдварлах элдэв өвчингүй бол ганц нэг нь хатгасан ч яахав. Гэхдээ хамгийн том шумуул сайндаа л нэг дусал цус сордог бол шумуулын сүрэг хэдэн сая тэрбум дуслыг сорно. 1980 оны есдүгээр сард Техас мужийн Бразор хот орчмын фермер Стивен Перри яг ийм сүргийн золиос болж хохирсон. Ийм шумуулын өндөг намганд 20 жил тэсвэртэй хадгалагддаг. Энд сая, тэрбум өндөг мөн ийм тооны шумуул болж аваад Перригийн мал руу халдсан нь тэр. Перрийн бүх үхэр, адуу үхсэн дээ. Малынх нь үхдэлийг задалж үзэхэд эд эрхтэн нь зүв зүгээр атлаа цус юу ч үгүй болсон байсан даа.

4. Эрвээхэйн сүрэг

Умард америкийн энэ эрвээхэй Канадаас өмнө зүгт Мексик хүртэл 4000 км зам туулан нисдэг. Эм нь замдаа өндөглөөд л яваад байна. Өндгөө төрүүлээд эм нь үхээд л өндөгнөөс нь шинэ шинэ эрвээхэй гараад л цааш ниснэ. Лам эрвээхэй гэдэг энэ эрвээхэйн бараг бүхий л төрөл ганцхан Мексик болон Мичоаканд өвөлжинө. 55,84 га талбайтай энэ газрыг нь  тусгай хамгаалалттай газар болгосон. Нарс, царсан ойтой энэ газрын 4,7 га газарт л лам эрвээхэй бужигнана даа.

3.Альбертын сүрэг

1875 онд Миссури мужийн баруун хэсэгт болж гэгээн цагаан өдрийн тэнгэрийг харанхуйлсан  царцааны энэ сүргийг Небраска мужийн Альберт Чайлд гэдэг доктор нисч байгаа үүлэн сүргийг багцаалж гаргахад 513 орчим хавгай дөрвөлжин км болж байсан гэдэг. Нийт жин нь 27,5 сая тонн болох энэ сүрэгт 12,5 их наяд шавьж байсан гэж багцаалсан. Эд өөрсдөө хаздаггүй ч амьтад зугтаах, хамар амаар нь орж амьсгал нь боогдох засаар амь алддаг.

2. Dorylus төрлийн нүүдэлчин шоргоолжны аялал

“Олуулаа бол хүчтэй” гэж аялагч шоргоолжны дуу бий. Хоол хүнс нь багадахаар л нүүдэллэж эхэлнэ. Ийм үед бусад амьтад, заан хүртэл зам тавьж өгөхөөс аргагүй. Эдний нүүдэл гэж асар өргөн хүрээгээр ёстой цэрэг дайны давшилт шиг л урагшилдаг. Уг нь бол тэд чинь нүдгүй амьтан шүү дээ, сахлынхаа мэдрэмжээр баримжаалдаг.  Хамар амаар нь орж уушгинд нь чигжиж том амьтныг ч болов хөнөөнө. Шоргоолжны нүүдэл ховор, таваан зургаан жилд нэг тохионо. Маш их зохион байгуулалттай, нүүдэллэх үедээ хээрийн түр лагерь байгуулан үдэлж хатан шоргоолжийг өндөгтэй нь хамгаалдаг. Тэд модон дээр амьд хана үүсгэнэ. Хүнийг хазахгүй ч нүд, салст бүрхэвчид халдана. Шоргоолж 50 гаруй төрөл байдаг.

1.    Садия хотын том аалз

Аалз бол уг нь ганцаараа амьдардаг амьтан ч жинхэнэ махчин  даа. Өөр бусад аалзтайгаа таарвал шууд л дайсагнана. Энэтхэгийн Гимлаин ойролцоох Садия хотод 2012 оны тавдугаар сарын 8-нд асар олон аалз дайран орж ирсэн. Ингээд л хүн, амьтныг хазаж эхэлсэн, хоёр ч хүн амь алдсан. Тэд цус гарахаар нь түлж, халдвар авхуулснаас болж амиа алдсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан