Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээг барилгын салбарт нэвтрүүлнэө
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Тэрэлж болон Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явахаар боллоос
Толгойт, Баянхошуу, 1-р хороолол орчимд хүхэрлэг хий хэмжээнээсээ 10.1 дахин их байна
Мансууруулах эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, хил давуулах гэж байжээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа
Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр 212,04 тн худалдаалах мах нэвтэрчээ
Вакцин үйлдвэрлэлийн Шугаман эсийн технологийн шинэ лабораторитой боллоо
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно
УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа
Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёс, хуулийн засаглалыг тогтооход тустай
Шүүх нь аливаа хэрэг, маргаанийг төвийг сахиж, шударга, алагчлалгүй хянан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг ардчилсан нийгмийн чухал институт. Шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ зөвхөн хууль болон шударга ёсонд захирагдах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан. Шүүгч нь хүний амь, амьдрал, өмч хөрөнгө, эрх чөлөө зэрэг үнэтэй цэнэтэй бүхнийх нь хувь заяаг шийдэг хариуцлагатай ажлыг хийдэг. Тийм ч учраас шүүхэд хууль зүйн мэдлэг, хууль хэрэглэх ур чадварын хувьд хамгийн шилдэг төдийгүй өндөр ёс зүйтэй хуульчид ажиллахыг шаарддаг. 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид нэр дэвшигчийг ийм өндөр шалгуураар шалгадаг болж байна. Дээр нь, шүүгчээр ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн өндөр шаардлагыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллаганд баримтлах дүрмээр тогтоож, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж байна. Шүүгчээр ажиллах хүнд ийм өндөр шаардлага, хариуцлага, итгэл хүлээлгэхийн хажуугаар тэдэнд ийнхүү ажиллах нөхцөл, баталгааг төр бүрдүүлэх үүрэгтэй.
Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал юм. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Өмнөх шүүхийн тухай хуулиуд Үндсэн хуулийн энэ зарчмыг хуулбарлах замаар явж ирсэн болохоос хангалттай дэлгэрүүлж, хэрэгжүүлж байгаагүйгээс болж шүүгчийн эдийн засгийн хараат бус байх баталгаа хангагдалгүй явж ирсэн. 2013 оны байдлаар Дээд шүүхийн буюу хяналтын шатны шүүгч дунджаар 1.9 сая, давж заалдах шатны шүүгч дунджаар 1.5 сая, анхан шатны шүүхийн шүүгч дунджаар 1.3 сая орчим төгрөгийн цалин тус тус авч байна. Шүүгчдийн цалин нь шүүгчдийн суурь хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй болох нь МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Социологи нийгмийн ажлын тэнхимээс 2013 онд явуулсан “Шүүгчийн цалин, хангамжийг тогтоох, үндэслэл, шаардлага” гэсэн судалгаагаар харагдаж байна. Жишээ нь, дээр дурдсан судалгаагаар “шүүгчдын 60 гаруй хувь нь өөрийн орон сууцанд, 15.1 хувь нь хашаа байшинд, үлдэх 24.2 хувь нь байгууллагын мэдлийн болон түрээсийн байранд аж төрдөг. Хоёр шүүгч бүрийн нэг нь орон сууцны болон хэрэглээний зээл банкнаас авсан бөгөөд сард төлөх хүү, зээлийн төлбөр 500-1 сая төгрөгт хүрч тэдний цалингийн 40-80 хувьд дөхсөн нь шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой баримт болж байна.” Түүнчлэн, шүүгчдын 42.9 хувь буюу 10 хүн тутмын 4 нь зарим талаар хоол хүнсэнд ч хүрэлцдэггүй гэж хариулжээ.
2012 онд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүх бие даасан төсөвтэй байх заалтыг тусгасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чухал зохицуулалт болжээ. 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хуульчилж “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан. Монгол улсад хувийн хэвшилд ажиллаж байгаа хуульчдын дундаж орлого, ардчилал, хуулийн засаглал төлөвшсөн орнуудын шүүгчийн цалингаа тогтоодог туршлага, шүүгчийн өндөр үүрэг хариуцлага, статус, шүүгчдийн наад захын эдийн засгийн хэрэгцээ шаардлага, ажлын ачаалал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр “эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай” хэмжээнд шүүгчдийн цалинг тодорхойлно.
Монгол улсад хувийн хэвшилд ажилладаг хуульчид шүүгчдээс хамаагүй өндөр орлого олдог. Хуулийн фирмд ажилладаг эсхүл компанид хууль зүйн зөвлөгөө өгдөг хуульчидтай шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын талаар ярилцлага хийх явцад туршлагатай хуульчдын хувьд сарын дундаж орлого нь 5-15 сая төгрөг, залуу хуульчдын хувьд 1.5-2.5 сая байдаг нь харагдсан. Гэтэл өнөөдөр анхан шатны шүүхийн шүүгчдийн дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа бөгөөд хамгийн өндөр цалин авдаг Дээд шүүхийн шүүгчид 2 сая хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Улсын дээд шүүхийн шүүгчийн цалин дөнгөж хуульч болсон хүнийхтэй адил байна. Түүнчлэн, хуулийн фирмийг үүсгэн байгуулагч хуульчид сарын цалингаасаа гадна жилийн сүүлд ногдол ашиг хувааж авдаг, компанид хууль зүйн зөвлөгөө өгдөг хуульчдад компаниас нь орон сууц, машин, утасны төлбөрийг нь хангадаг, бонус өгдөг бол шүүгчид ийм хангамж ерөөс байдаггүй. Шүүгчдийн цалин ийм бага байгаа нь тэднийг хараат бус, шударга ажиллахад саад тотгор болж буй гол хүчин зүйлийн нэг хэмээн судалгаанд хамрагдсан хуульчид нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Гадаад улсуудад шүүгчдийнхээ цалинг өндөр тогтоож хараат бус байдлыг нь баталгаажуулдаг. 2013 онд Монгол улсын анхан шатны шүүгчийн авч буй цалинг бусад орны шүүгчдийн цалинтай харьцуулж үзвэл хэр их зөрөөтэй болох нь харагдана. Их Британи 331.738, Австрали, 241.498, АНУ 203.000, Франц 198.201, Япон 172.346 ам доллар, Польш 46.521, Унгар 43.033, Чех 37.464 ам. долларын цалинг шүүгчиддээ жилд өгч байхад Монгол улс 12.000 ам доллартай дүйцэхүйц цалинг шүүгчиддээ жилд өгч байна. Эндээс үзэхэд Монгол улсын анхан шатны шүүгчийн 2013 онд авч буй цалин Их Британи улсын шүүгчийн цалингаас 27 дахин бага, харин Польш улсын шүүгчийн цалингаас 3 дахин бага байна. Ардчилсан улсуудын туршлагаас үзэхэд шүүгчийн цалин хангамжийг төрийн бусад албан тушаалтны цалинтай дүйцүүлэн уядаггүй, харьцангуй өндөр тогтоодог.
Гадаад улсуудын эдийн засгийн түвшин харилцан адилгүй тул их ялгаатай байхаас аргагүй гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Гэтэл, шүүгчийн цалинг тухайн улсын дундаж цалинтай харьцуулж харвал шүүгчийн цалингаа өндөр тогтоодог нь харагдана. Англи зэрэг хөгжингүй орнуудын шүүгчийн цалин тус улсын дундаж цалингаас даруй 7 дахин өндөр байна. Харин, Монгол улстай адилхан социалист дэглэмтэй байж байгаад ардчилал, хуулийн засаглалыг илүү амжилттай төлөвшүүлж байгаа Польш, Унгар болон Чех гэсэн улсуудад 2005 оны байдлаар шүүгчийн цалин тус орнуудын ажиллагсдын дундаж цалингаас наад зах нь 5-6 дахин илүү байна. Харин Монгол улсын хувьд Улаанбаатар хотод ажиллагчдын дундаж цалин 652.000 төгрөг байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн цалин болох 1.3 сая төгрөгтэй харьцуулахад шүүгчийн цалин дөнгөж нэг дахин илүү байна.
Шүүгчдийн цалин, хангамжийг нэмэх нь авилгатай тэмцэхэд дэм болно. Тухайн улс орны шүүгчийн цалин хийгээд шударга ёс, хуулийн засаглалын хэрэгжилт хоорондоо шууд хамааралтай болохыг судлаачид тогтоожээ. Дээр дурдсан шүүгчиддээ хангалттай сайн цалин өгдөг улсууд бүгд Транпэрэнси Интернэшнл Олон улсын байгууллагын гаргасан “Авлигын төсөөллийн индекс” судалгааны дагуу авлигааас ангид орон юм уу, авлигад хамгийн бага өртсөн орны тоонд багтдаг. Тухайлбал, 2012 онд энэ байгууллагаас гаргасан авилгын индексаар Австрали 7, Их Британи 17, Япон 17, АНУ 19, Франц 22, Польш 41, Унгар 46, Чех 54 дугаарт оржээ. Гэтэл, Монгол улс 94 дүгээр байр эзэллэж байна. Эдгээр улс орнууд шүүгчийн цалинг өөрийн орны дундаж цалинтай харьцуулахад наад зах нь 2-7 дахин нэмэгдүүлж өгдөг байна. Тиймээс, шүүгчийн цалин хангамж хийгээд тухайн улс орны авлигын индексийн хооронд урвуу хамаарал байгаа бөгөөд шүүгчийн цалин багасах тусам тэр орны авлигын индекс өсдөг байна.
Шүүгчдийн ажлын ачаалал маш их. Нэг шүүгч нэг жилд дунджаар 134 хэрэг шийддэг бөгөөд нэг хэрэгт дунджаар 2 ажлын өдөр зарцуулдаг. Шүүгчдийн дунд явуулсан судалгаанд хамрагдагчдын 60 гаруй хувь буюу 3 хүн тутмын хоёр нь ажлын ачааллаа их гэж үнэлжээ. Илүү цагаар сууж ажилладаг шүүгчдийн гуравны нэг орчим хувь нь долоо хоногт 2-3 удаа ажил дээрээ оройтдог гэсэн бол 40 гаруй хувь нь амралтын өдрүүдээр хүртэл ажилладаг гэсэн хариултыг өгсөн байна. Ажлын ийм ачаалал, цалин хангамж муу, нийгэм эдийн засгийн баталгаагүй, гэр бүл ойр дотныхондоо эдийн засгийн дэмжлэг үзүүлж чаддаггүй байдал зэргээс шүүгчид стресс ихтэй байдаг ажээ. Санал асуулгын судалгаанд оролцогчдын 88.6 хувь, ярилцлагын судалгаанд оролцогчид 100 хувь шүүгч нар хийж байгаа ажилдаа тохирохуйц цалин хөлс авдаггүй гэсэн хариулт өгсөн байв. Ярилцлагад оролцсон шүүгчид болон хуульчид шүүгчийн цалинг 3-10 сая төгрөг байх нь зүйтэй гэсэн санал хэлжээ.
Шүүгч нарын цалингаас гадуурх орлого олох боломж хуулиар хязгаартайн зэрэгцээ эрхэлж байгаа ажлын ачаалал өндөр, эдийн засгийн болон албан үүргээс бусад ажил хийх эрх хязгаарлагддаг тул амьдралын бүх хэрэгцээгээ зөвхөн албан тушаалын цалингаас хангаж байдаг байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд “шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч үл болно” гэж заасан. Шүүгчийн ажлын ачаалал их учраас багшын болон судалгааны ажил хийх цаг хязгаарлагдмал тул шүүгч үндсэн цалингаас өөр орлогын эх үүсвэртэй болох боломж хязгаарлагдмал юм. Тиймээс шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг ажил олгогч төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар эл хараат бус байдлыг хангах үүрэгтэй.
Шүүгчийн цалинг хангалттай хэмжээнд нэмснээр наад зах нь хоёр ач холбогдолтой. Нэгд, шүүгч эдийн засгийн хувьд хараат бус ажиллах, амьдрах боломж бүрэлдэнэ. Хүний хэрэгцээ өөр өөр байдаг. Гэвч, шүүгч хоол унд, хувцас хунар, орон байр, хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, өөрийн хөгжил зэрэг үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүй ажиллах хэмжээний цалин өгөхөд эдийн засгийн хараат бус байдал хангагдана. Хоёр, шүүхэд хууль зүйн мэдлэг, ур чадвар, ёс зүйгээрээ манлайлагч хуульчид шүүгч болохыг эрмэлзэнэ. Хэрэв шүүгчид хувийн секторт ажиллаж байгаа хуульчидтай ядил биш юмаа гэхэд тийм их дордоод байхааргүй цалин өгвөл сайн хуульчид тийш ажиллахаар тэмүүлэх болно. Ингэснээр, шүүх, шүүгчийн ажил илүү үр нөлөөтэй, чанартай болно.
Өмнө нь Засгийн газар шүүхийг төслийн улсын нэгдсэн төсөвт багтаан хамтад нь УИХ-д өргөн байрьдаг байсан. Үүнээс болж шүүх нь Засгийн газрыг царайчлах байдалтай 20 орчим жил явж ирсэн. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны авилга авсан эсэх, хууль зөрчсөн эсэх зэрэг хэрэг маргааныг шүүх шийдэрлэдэг. Шүүх нь өөрөө төрийн эрх мэдлийн нэгэн бие даасан салаа байтал нөгөө эрх мэдлээс ийнхүү хараат байсан. Шүүхийн тухай шинэ хуулиар Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг Засгийн газраар дамжуулалгүйгээр шууд УИХ-д өргөн барьдаг болсон нь шүүхийн гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байх нэг чухал баталгааг бүрдүүлсэн. Түүнчлэн, энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчдийн ажил, амьдралын бодит хэрэгцээ шаардлага юу вэ, тэдэнд тулгарч буй асуудал нь юу, түүнийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв юу вэ гэдгийг судлаж тооцон шүүхийн төслийг бодитой боловсруулах боломжтой болсон. Өмнөх шиг Засгийн газраас тогтоож өгсөн хийсвэр тоонд баригдаж биш шүүхийн болон шүүгчдийн бодит хэрэгцээ, шүүхийн эдийн загсийн хараат бус байдлыг хангах шаардлагад тулгаарлан боловсруулж өргөн барьсан шүүхийн төсвийг УИХ батлах нь зөвхөн шүүгчдийн цалин хангамжийг нэмж байгаа төдий явдал биш бөгөөд энэ нь Монгол Улсын нийт иргэдэд ашиг тустай. Учир нь шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал хангагдсанаар шүүх хэрэг, маргааныг эрх мэдэлтэй, мөнгөтэй талд биш тадуудын алиных нь зөв бэ гэдгийг зөвхөн хууль болон шударга ёсонд захирадаж шийдвэрлэдэг болно. Ингэснээр, Монгол улсад хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт баталгаажиж, хуулийн засаглал, шударга ёс биелэл болох нөхцөл бүрэлдэнэ.
sanal neg bn.a shuugch shuugchil ged bh yma mun prokuror, tsagdaagin tsalingch mun adil nemeh heregtei.
Bs shuugchin tuslah unen hereg dre shuugchin ihenh ajilig hiidegee.. Tegeheer shuugchin tuslahin tsaling ch mun adil end yarih n zuitei.
Uneheer tas niitlel boljee.. Bayr hurgiy.
МУИС-Хууль Зүйн Сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан (Ph.D.)

0 Сэтгэгдэл
hi
...652.000 төгрөг байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн цалин болох 1.3 сая төгрөгтэй харьцуулахад шүүгчийн цалин дөнгөж нэг дахин илүү байна. 2 dahin gej ih gej bichvel zuv baih
2013.10.31
2013.10.30
2013.10.30
2013.10.30