Интернетийн Facebook алдааны улмаас хэрэглэгчдээ сүлжээнд орохын тулд хувийн зарим нэг бичиг баримт шаардсаныхаа төлөө уучлал гуйлаа гэж The Drum сэтгүүлд бичжээ. Facebookт нэвтрэхийн тулд хэрэглэгчид нь өөрийн өгөгдлийг баталгаажуулахын тулд Government ID буюу хувийн бичиг баримт хэрэглэнэ гэсэн шаардлага тавьсныг хэвлэлүүд мэдээлж байсан юм. Үүнээс үүдээд хэдэн мянган хэрэглэгч гомдолтой байгаагаа Twitter хуудсаараа илэрхийлжээ.
“Манайд алдаа гарч олон хэрэглэгч сүлжээнд нэвтэрч чадахгүй байсан болохоор ийм шаардлага тавьсан юм. Харин бид богино хугацаанд алдааны учрыг олж засварлаж чадлаа. Хэрэглэгч та бүхнийгээ таагүй байдал оруулсныхаа төлөө уучлал гуйж байна” гэж Facebook-ийн төлөөлөгч хэлжээ. Хэвлэлийн мэдээлснээр бол алдаа Facebook-ийн талд байсан болохоор энэ нь тухайн хэрэглэгчдэд ямар нэгэн аюулгүй байсан байна.
Энэ оны нэгдүгээр сард бас Facebook болон Instagram-ийн зарим хэрэглэгч сүлжээнд нэвтэрч болохгүй, ахин оролдоход нь хувийн бичиг баримт нэхэж байсан алдаа гарч байсан юм.
Digit.ru-ийн мэдээлснээр Facebook-т сардаа 1,2 тэрбум хүн нэвтэрч үйлчлүүлдэг байна. Харин тухайн хэрэглэгч 13 жил сүлжээнд нэвтрэхгүй байгаад орох гэж байгаа бол тухайн хүнээс паспортын мэдээлэл нэхдэг дүрэмтэй юм байна.