Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бие даагчид мөнгөний болон эрдэс баялгийн бодлогод байр сууриа нэгтгэжээ


Бие даагчид мөнгөний болон эрдэс баялгийн бодлогод байр сууриа нэгтгэжээ
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс даваа гараг бүр мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мөнгөний бодлогын тухай хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох ёстой. Жишээ нь, валютын ханшийн асуудал өнөөдөр маш эмзэг сэдэв боллоо. Өсч, буурч байхад нь хариуцах эзэн алга. Үүнийг зах зээлийн “хар гар” удирдаж байгаа гэсэн тайлбарыг холбогдох байгууллагынхан өгдөг. Хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийм байдал үүссэн талаар хариуцах эзэн байдаггүй. Иймд үүнийг хариуцах эзэнтэй болгоё. Монголбанк мөнгөний бодлогод тодорхой зорилтуудаа тавьж өгөх ёстой. Миний саналаар валютын үнийн ханшийг тогтвортой байлгана гэж ард түмэндээ хэлэх ёстой. Хаашаа ч савалж магадгүй гэж хэлж байдаг Төв банк байх ёсгүй” хэмээсэн бол
УИХ-ын гишүүн С.Ган­баатар “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах гэж байгаа. Энэ чухал асуудал. Бидний зүгээс энэхүү баримт бичигт дөрвөн үндсэн зүйл тусгасан. Хэн нэгэн эрх мэдэлтний бус нийт ард иргэдийн эдийн засаг хийгээд нийгмийн эрх ашгийг дээшлүүлэхэд орших ёстой. Олборлох үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөж байгаа ард иргэдийн оролцоотойгоор гэрээ бай­гуулагдах нь зүйн хэрэг. Гуравдугаарт, улстөрчид эр­дэс баялгийн бодлогын шийд­вэрт оролцохдоо дураа­раа дургихаа зогсоох ёстой. Мөн томоохон бүлэглэлийн захиалгаар стратегийн ор­дыг устгах гэж байна. Бие даагчдын зүгээс стратегийн ордыг байх ёстой гэж үзэж байгаа. Үүнд, төрийн хяналт шалгалтыг дээшлүүлэх ёстой” гэв.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ долоо хоногт хэлэлцэх гол хуулийн төсөл нь Газрын тухай хууль. Уг хуулийн төслийн анхаарал татсан  нэг зүйл нь бэлчээрийг хувьчлах асуудал юм. Бидний зүгээс хувьчлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх нь зохицохгүй байна гэдэг. Иймд үүнийг хуулиар зааглаж өгөх нь зүйн хэрэг. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Ажлын хэсгийн гишүүд Дорнод болон Дорноговь аймагт энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

0 Сэтгэгдэл
Ta gurvyg hudlaa popolist hiigee bai gej gishuun bolgoogui shuu dee? songogchidtoigoo oirhon baigaachee.
Хамгийн их уншсан