Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүмүүн бус амьдрал хөшиг ”хөлтрөг”-өөр зааглагдаж байг

Өнөөдөр 2013 он Хорин нэгдүгээр зуун. Техникийн хөгжил дэвшил нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгч, амьдрал маань улам дээшлэн амар тайван амьдрал сайн сайхан аз жаргал гэж би боддог. Гэтэл өнөөдөр хүн зон яагаад амар тайван аз жаргалыг олж чадахгүй байна вэ? Бидний зовлон зүдгүүр хаанаас гараад байна вэ? Энэ бүх асуулт биднийг зовоосоор шаналгасаар байдаг ч бид аз жаргал амар тайванг яаж олохыг мэддэггүй. Гэтэл аливаа зовлон зүдгүүрийн ур урхаг нь бид өөрсдөө яаж гэдгээ мэддэгүй, мэддэг ч байлаа ч мэдэхийг хүсдэггүйд бидний  хамгийн том гэм нүгэл байгаа юм. Үүнээс болж бид өчүүхэнээр сэтгэж өөрсдийн амьдралаа “ТАМ” болгодог. Өнөөдөр хүмүүс “далд ертөнц”-ийн тухай их ярьж байна. Үүнд зарим нь итгэдэг бол нэг хэсэг нь итгэдэг, нөгөө хэсэг нь итгэхийг ч хүсдэггүй. 

Ийм ертөнц байна гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр тэр ертөнц бидний ертөнцтэй зэрэгцэн оршиж байгаа байх нь. Энэ үг зарим хүнд айдас хүйдсийг төрүүлж болох юм. Гэхдээ бид тэр “далд ертөнц”-өөс бус харин өөрсдөөсөө айх эмээх болов уу. Учир нь “далд ертөнц” нь хүмүүн бидний үйлийн үрээр бүтсэн ертөнц юм. Энэхүү ертөнц нь оюун санааны ертөнц.

 “Хөлтрөг” киноны үйл явдал нь зохиолд гарч буй баатруудын нэг өдрийн амьдралыг өгүүлнэ. Гол дүрийн Замилан бүсгүй өөрөө өөрийгөө ойлгоогүйгээс мөн бусад нь түүнийг таниагүйгээс бүх зөрчил үүсдэг. Зохиолын төгсгөлд “Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурах хэрэггүй” гэсэн сургаал үгийн дагуу Замилан бүсгүй өөрийн хийсэн үйлийн үрээ эдэлж харин зохиолд гарч байгаа бусад баатрууд “Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айх хэрэггүй” гэсэн Богд Зонхов их багшийн хэлсэн сургаалийн дагуу эргээд хэвийн амьдралдаа орно.

Кино багынхан энэ уран бүтээлээрээ хүмүүн бид хий хоосон зүйлээс биш харин өөрсдийн сэтгэлийн гүнд орших ухаан бодол, сэтгэлийг маань булингартуулагч муу бодол, муу санаа, муу үйлээс айх хэрэгтэй гэдгийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. Энэхүү кино нь үзэгчдийг айлгах эмээлгэх зорилготой биш харин үзэгдэх амьдралын утга учир, амьд явахын утга учрын тухай ухаарал хайрлах юм. Уг киногоо киноны нэг төрөл жанр болох сэтгэхүйн драмыг баримтлан бүтээжээ. Сэтгэхүйн драм бол уран бүтээлчдийн ур чадвар болон нарийн бүтээлч ажиллагааг шаардаад зогсохгүй техник технологийн өндөр түвшинд хийх шаардлагатай болдог учраас энэ төрлийг сонгон авч ажилласан байна.

Хүмүүн бус амьдрал хөшиг хөлтрөгөөр зааглагдах байг гэж киногоо “Хөлтрөг” гэж нэрлэсэн аж. Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалын шалтгаанаас үл хагацах болтугай хэмээн С.Болд-Эрдэнэ шинэ уран бүтээлээ туурвижээ.

Д.Ана

0 Сэтгэгдэл
Онцгүй кино болсон бналээ.
Хамгийн их уншсан