Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхигдсон ч түүхч, жуулчдын сонирхол татсаар байгаа гайхамшигт 20 хот

Эртний  хот суурин газрууд эрдэмтэн, судлаач түүхчдийн сонирхлыг ямагт татсаар ирсэн. Тэд өөртөө ямагт маш их нууц, урлаг соёлыг өв хадгалсаар ирсэн нь эргэлзээгүй. Эрт үед гайхамшиг болж байсан ч өнөөдөр орхигдож, зарим нь бүр ул мөргүй шахам болсон нэр бүхий 20 сайхан хотын тухай өгүүлсү. Энд монголын Хубилай хааны зуны орд Занаду багтаж байгаа.

Мачу-Пикчу. Перу

Перугийн эртний хот Мачу-Пикчу нь 2007 онд ертөнцийн шинэ гайхамшиг нэр хүртсэн. 1440 оны үед ид цэцэглэж байсан энэ хот 1532 он гэхэд оршин суугчид нь орхин гарч явцгаасан гэдэг. Уг нь энэ хот конкирстадуудын довтолгоонд өртөөгүй юм.

Ктесифон. Ирак

Манай эриний 2-7 дугаар зууны үед Ктесифон эхлээд Парфяны хаант улсын дараа нь Сасанидын нийслэл байж. Энэ гайхамшигт хотын барилгын тоосгон хана хэрэм нь өнөө хүртэл байсаар байгаа.

Меса-Вердийн үндэсний хүрээлэн. АНУ

Энд Индиан омгийнхны VI-XIII зууны үед барьж байгуулсан олон хотын туурь бий. 1300 оны орчим оршин суугчид нь хотоо орхин явцгаасан байна. Яагаад орон хотоо орхин явцгаасан нь өнөө болтол нууц ч зарим судлаач үргэлжилсэн их ган гачиг тохиосноос болсон гэдэг.

Тикаль. Гватемал

Тикаль бол майячуудын улс орны хамгийн том хотуудын нэг. МЭӨ VII зууны үед барьсан энэ хот ид цэцэглэж байхдаа 200 мянга шахам хүнтэй байсан гэдэг. Х зууны эцэс орчимд мөн л хүмүүс нь орхиж нүүцгээсэн.

Аугаа их Зимбабве

Өмнөд Африкийн Зимбабве улсад байх энэ том хотын туурийг Ауагаа их Зимбабве гэдэг. Археологчдын судалгаагаар бол энэ хот 1130 оноос гурван зууны туршид эндэхийн хамгийн гол хот байсан гэнэ.

Моханжо-Даро. Пакистан

Өмнөд Азийн анхны хотуудын нэг байж болох энэ туурь бол египетийн пирамидтай төстэй. Нэг мянга орчим жил цэцэглэн байсан хотын иргэд мөн л хотоо орхин нүүцгээсэн байна. Археологичид аричуудын довтолгооноос болсон гэж таамагладаг.

Багерхат. Бангладеш

Ганга болон Брахмапутра голын  бэлчирт байдаг энэ хотыг XY  зуунд босгосон гэдэг. Одоо бараг бүрэн сүйрч ширэнгэн ой болоод байгаа.

Вижаянагар. Энэтхэг

Энэ хот нэгэн цагт хүчирхэг эзэнт гүрний нийслэл байж энэтхэгийн өмнөд нутгийг захирч байж. Орчуулбал Ялалт нэртэй энэ хотод өнөөдөр Хампи тосгон л байх шив дээ.

Ани. Турк.

Эртний армяны хаант улсын нийслэл байсан энэ хот өнөөгийн туркийн  нутагт байдаг. Энэ хотод 1001 сүмтэй байснаас оршин суугчдын нь тоо 100 мянга давж байжээ. Өнөө хүртэл армяны энэ олон сүмийн туурь нь байгаа. Харамсалтай нь түүх, археологийн энэ дурсгал  хайхрах эзэнгүй сүйрч байгаа.

Фива. Египет

Энэ хотын анхны оршин суугчдын тухай яривал манай эриний өмнөх 3200 орчим онд хамаатай. Энд өнөөдөр байгаа туурь, балгас дундаас хамгийн алдартай нь Фивийн хөшөө, Луксорын сүм, Карнакын хийдийн туурь, Тутанхамоны бунхан.

Карфаген. Тунис

VII зууны үед арабчуудын довтолгооноор энэ хот сүйрч орхигдоход хүрсэн

Персеполь. Иран

Манай эриний өмнөх 560 онд байгуулагдсан энэ хот олон зууны туршид хаадын  дамжин нийслэл хот байсаар ирсэн байна. Мөн л арабчуудын довтолгооны улмаас бүрэн сүйрч балгас болсон.

Эфес. Турк

Манай эриний өмнөх VI зуунд энд ертөнцийн долоон гайхамшгийн нэг домогт Артемидын сүмийг барьсан гэдэг. Тэнгисийн эрэг дээрх, алга болсон  энэ хотын туурины дэргэд арилжаа наймаа үргэлжилсээр байдаг.

Паленке. Мексик

III-YIII зууны үед Паленке Майячуудын соёл иргэншлийн улс төр соёлын том төв байжээ. Өнөөдөр тэндээс 600-800 оны үед хамаарах чулуун байгууламж болох Нарны сүм, Загалмайн сүм, Бичээсний сүмйин туурь л үлдсэн. Омог хоорондын дайнаас болж колумбчуудыг ирэхээс өмнө хот эзгүйрсэн гэдэг.

Помпей болон Геркуланум. Итали

Манай эриний 79 оны наймдугаар сарын 24-нд Везуви галт уул оргилон энэ хоёр хотыг халуун лав, үнс нурмаар дарсан. Геркуланум хотын иргэдээс багагүй хэсэг нь хотоо орхин дүрвэж чадсан, Помпей хотоос бол ганц хүн, нэг муур хоёр л амьд гарсан гэдэг.

Петра. Иордани

Энэ бол эртний худалдааны их зам дээр байсан асар баян хот гэдэг. Гэтэл ромчууд усан зам нээж хуурай замын худалдаа эрс багассан  нь хот сүйрэхэд хүргэсэн. Оршин суугчид нь хотоо орхин, хотыг нь арабын элс дарж орхисон доо.

Ангкор. Камбож

Ангкор бол IX-XY  зууны үед кхмерийн эзэнт гүрний нийслэл байсан хот. Өнөөдөр бараг бүтнээрээ байгаа болохоор манай гаригийн хамгийн түүхэн дурсгалтай үзмэрийн хот болсон.


Сьюдад-Пердид. Колумб
 
Энэ хотын туурийг 1972 онд нутгийн иргэд огт санаандгүй олж илрүүлсэн. Энэ бүс нутагт засгийн газрын цэрэг, янз бүрийн зэвсэгт бүлэглэлийн хооронд ямагт зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт болж байдаг болохоор жуулчид очиж үзэхэд хамгийн бэрх газар.

Чичен-Ица. Мексик

Энэ бас л майячуудын хамгийн том хотын нэг. VII  зууны үед суурийг нь тавьж цэцэглэж байсан хотын иргэд 1194 оны үест хотоо мөн л орхин нүүдэллэж явсан байна. Испаний булаан эзлэгчид хотын туурийг ихээхэн сүйтгэж үгүй болгосон.

Занаду. Монгол.

Занаду бол монголын их хаан Хубилайн зуны ордон байсан хотын туурь. 1275 онд Марко Поло энд очиж байсан тухайгаа алтаар чимэглэсэн гантиг чулуун орд байсан хэмээн бичсэн байдаг. Өнөө үед зөвхөн туурь л үлдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан