Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цонхоороо нарны гэрэл хуримтлуулдаг болох нь

Цонхныхоо шилээр нарны гэрлийг хуримтлуулаад, түүгээрээ бүхэл байшингаа цахилгаанаар хангана гээд төсөөл дөө. Ийм ирээдүй тийм ч хол биш болжээ. Фотоник шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачид органик нарны гэрлийн эсийг хөгжүүлж, нэвт харагдах түвшинд хүргэж чадсанаар цонх шиг шилэн хавтанд нарны энергийг хуримтлуулахад ойрхон болжээ. Хэрэв энэ технологи амьдралд нэвтэрвэл айл өрх, албан байгууллага, тэр бүү хэл нисэх онгоц хүртэл цонхоо цахилгаан үүсгэгч болгон хувиргах боломжтой юм. Одоо эрдэмтдийн өмнө тулгараад байгаа хамгийн гол асуудал бол хуримтлуулсан энергийг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд рүү хэрхэн цахилгаан болгон хүргэх вэ гэдэг байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан