Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Google ийн хувьцаа нэгж нь 1000 доллар болж өсөв

3-дахь улирлын санхүүгийн үзүүлэлт өндөр гарсны ачаар Google компаний хувьцаа Америкийн хөрөнгийн бирж нээгдсний дараа маш хурдацтайгаар 14 хувиар өссөн дүн гарчээ. Ингэснээр Reuters агентлагийн мэдээллээр нэгж хувьцаа 1015,46 доллар болж өссөн байна. Үүний хажуугаар Twitter бас хувьцаагаа зарж эхлээд байгаа юм. Google ийн үзүүлэлт энэ жилийн томоохон үзүүлэлттэй өсөлтөөр тодроод байгаа бөгөөд Google 17нд өөрийн санхүүгийн тайлангаа гаргасан юм. 9-н жилийн өмнө нэгж хувьцаа нь 85 доллар байсан гэхэд гайхалтай хэрэг. Пүрэв гарагийн орой Google 36-хувийн өсөлттэй ажиллаж байгаа бөгөөд 3-миллиард долларын цэвэр ашигтай ажиллаж байгаагаа мэдээллэсэн юм. Түүнчлэн өөрсдийн сурталчилгааны дундаж үнээ буулгаснаар илүү олон хэрэглэгчид өөртөө татаж энэ үр дүн гарсан гэж үзээд байна. Түүгээр зогсохгүй Google өөртөө видёохост болох Youtube түүнчлэн Android ийг эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар 1 миллиард таблетууд болон гар утсан дээр байрлаж буй ажээ. Одоогийн байдлаар сурталичлгааны тал дээр Google ийг давах газар хараахан үгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан