Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жаст ойл” компанид олгосон зээлийг эргүүлэн татжээ

Засгийн газар Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхэлдэг 13 компанид арилжааны банкуудаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байсан юм. Тэгвэл  “Жаст ойл” компанид олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан байна. Ямар шалтгааны улмаас зээлийг эргүүлэн татсан нь тодорхойгүй байгаа ч “Жаст” группийн захирлаар ажиллаж байсан Ш.Батхүүтэй холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалж хэлж байв.
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд “НИК” компани хамгийн их буюу 57.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Өнгөрсөн оны энэ үед манай улс шатахууны 33 мянга 551 тонн нөөцтэй байсан бол энэ оны аравдугаар сарын  эхний  байдлаар 86 мянган 220 тонн болж 2.5 дахин өсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан