Монголын үүрэн холбооны Скайтел групп 11 үндсэн салбар, 4000 орчим гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгчиддээ түргэн шуурхай, чанартай үйлчилгээг хүргэж байгаа билээ.
Энэ удаад Скайтел компани хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилгээ үзүүлэх үүднээс УИД-ын V давхарт шинэ салбараа нээлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИД-т байрлах тус салбараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн дунд сугалаат хөтөлбөр зохион байгуулж, Скайтелийн нэрийн бэлэгний эзнээр 10 хүн, 247 үйлчилгээ болох сарын турш сүлжээндээ үнэгүй ярих эрхээр 10 хүн, Скайфон болон d20 үйлчилгээний шинэ дугаарын эзнээр 2 хүн тодорч харин шилдэг хоёр азтан Alcatel, Nokia брэндийн гар утасны эзэд болж аз хийморио сорилоо.
Мөн 2013 оны 10 дугаар сарыг дуустал шинэ салбараар үйлчлүүлсэн нийт хэрэглэгчдийн дунд шинэ салбарын нээлттэй холбоотой урамшуулал явагдах бөгөөд шинээр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоход бүртгэлийн хураамжийг 100% хөнгөлж, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид шинэ салбараар үйлчлүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд дата багц бэлгэнд авах зэрэг олон олон урамшуулал та бүгдийг хүлээж байгаа юм байна.
Та бүхэн УИД-ын V давхарт байрлах Скайтелийн шинэ салбараар өргөнөөр үйлчлүүлээрэй.