Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд ойрхон сар

Жилд ганц удаа сар ердийнхөөс том харагдах үед бид “супер сар” гарлаа гэлцдэг.  Тэгвэл гэрэл зурагчин Аарон Гроен жинхэнэ супер сарыг дуран авайдаа буулгаж чаджээ. Гэхдээ энэ бол бидний өдөр тутам хардаг жирийн л нэг сар боловч гэрэл зургийн дурангийн тусламжтайгаар нааш нь татаж харуулсан байдал юм. Хэрэв сар үүн шиг том харагддаг бол байгаль дэлхий хэчнээн үзэсгэлэнтэй харагдах байсныг Аароны Өмнөд Дакотад авсан зургууд гэрчилнэ. Энэ л замаар алхсаар байвал саранд хүрэх юм шиг, байшингийнхаа дээвэр дээрээс үсэрвэл саранд хүрчих юм шиг мэдрэмж төрүүлэх эдгээр зураг бол интернэтэд хааяагүй тааралддаг фотошопын урлал биш, харин 300 мм-ийн урттай дурангаар авсан бодит зургууд юм. Хэрэв уг зургийг жирийн дурангаар авбал сар ямар харагдахыг ч тэрээр зурагтаа харуулсан байна.


300 мм-ийн дурангаар авахад..

Ердийн дурангаар авахад сар ингэж гарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан