Виктория Секретээс "Mouawad" хэмээх үнэт эдлэлийн брэндтэй хамтран 10 сая ам.долларын үнэтэй дотуур хувцас хийснээ тун удахгүй болох шинэ загварын шоугаар танилцуулах гэж байна. 18 каратын алт, 52 каратын бадмаараг шигтгээтэй, нийтдээ 4200 ширхэг үнэт чулуугаас бүтсэн энэ хослол 10 сая ам.долларын үнэ хүрэх эд гэнэ. Дэндүү үнэ цэнэтэй учраас уг дотуур хувцсыг загвар өмсөгч Кэндис Свэйнполд өмсүүлэхээр ирэхдээ хоёр бие хамгаалагчаар харгалзуулан авчирсны дээр элдэв сэв суулгахгүйн тулд гартаа заавал бээлий хийж өмсөхийг шаарджээ.
Виктория Секретийнхэн дээрх үнэт эдлэлийн брэндтэй хамтран үнэт эдлэлээр хийсэн тансаг чамин дотуур хувцас цөөнгүй удаа хийж байсан. Тухайлбал, 2000 онд загвар өмсөгч Жизель Бундхенийн өмсч, олон нийтэд танилцуулсан дотуур хувцас 15 сая ам.долларынх байснаар одоо хүртэл рекорд тогтоосоор байгаа юм.