Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэлдэйн гэр бүлийн эзэгтэй


Мэри Хикки энэ сарын эхээр хоёр ч удаа өөрийнхөө хамгийн дуртай бэлгийг авч их баярласан гэнэ. 93 настай Мэригийн хамгийн дуртай зүйл бол хүүхэлдэй. Тэр 422 ширхэг хүүхэлдэйгээ хэдэн зуун удаа харж, арчилж тордсоор өдрийг өнгөрүүлдэг.   Сонирхолтой нь түүний хүүхэлдэйн цуглуулгад тийм ч үнэтэй бас ховор зүйл байдаггүй. Бүгд л өнөөдөр хуучин тоглоом  болчихсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хатагтай Мэри Анна Мэри нэртэй хүүхэлдэйгээ бусдаас онцгойлон хайрладаг. Учир нь энэ бол өөрийнх нь ач охин Анна Мэрийгийн хүүхэлдэй байсан юм. Ач охин нь өвчний улмаас 19-хөн насандаа энэ хорвоогоос буцсан байдаг. Өнөөдөр хатагтай Мэри өөрийн 10 хүүхэд 45 ач гучдаа хүүхэлдэйн цуглуулгаа бахархалтайгаар өвлүүлж үлдээнэ гэж итгэдэг. Түүний цуглуулга хийдэг энэ хобби нь үр хүүхдэд нь ч өвлөгджээ. Охин Елена нь цайны аяга цуглуулдаг бол өөр нэг охин нь ариун усны сав бараг 100 ширхэгтэй гэнэ. Харин том хүү нь түлхүүрийн оосор цуглуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан