Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
“Apple” дээр цахиур хагалах “Xiaomi”
Та Xiaomi /Сиаомигийн/ тухай сонссон уу. Хэрэв хараахан сонсч амжаагүй бол удахгүй энэ компанийн тухай мэдээг Apple шиг, Samsung шиг л байнга сонсдог болох болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ бол Бээжинд төвтэй Хятадын технологийн компани. Тун удахгүй Apple, Samsung гээд өдгөө смартфоны зах зээлд дэлхийг тэргүүлж компаниудын хамгийн хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэх компани юм. Хятад учраас хямд үнээрээ өрсөлдөнө хэмээн наагуур сэтгэж болохгүй. Xiaomi-гийн утаснууд iPhone, Galaxy-тай хараахан чанараар өрсөлдөх хэмжээнд хүрээгүй ч өөр олон зүйлээр өрсөлдөж чадахуйц хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. Xiaomi-гийн Mi3 хэмээх Nvidia Tegra 4 чиптэй, 13 мегапикселийн Sony камертай, 2 гегабайтын рамтай утас 1999 юань буюу 327 ам.доллараар худалдаалагдаж байгаа нь үнэ болоод техникийн үзүүлэлтийн хувьд тун боломжийн гэсэн үг. Гэтэл одоо зах зээлд тэргүүлж байгаа iPhone 5S гэхэд зах зээлд 865 ам.доллараар, Galaxy Note 3 гэхэд 884 ам.доллараар зарагдаж байгаа билээ.
Xiaomi-г ердөө гурван жилийн өмнө Google, Microsoft, Kingsoft зэрэг технологийн компанид ажиллаж байсан мэргэжилтнүүд байгуулсан ч өдгөө энэ компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар аль хэдийнэ давсан нь Blackberry-г хоёр нугалж, Sony-гийн хагастай тэнцэхүйц болоод байгаа юм. Тэд өнгөрсөн онд долоон сая гар утас худалдаалж чадсан бол энэ онд борлуулалт нь 20 саяд хүрэх төлөв байна. /Apple компани өнгөрсөн жил 125 сая гар утас борлуулсан/ Энэ нь гуравхан жилийн түүхтэй, бизнесээ дөнгөж эхэлж байгаа компани гэхэд маш том амжилт юм. Гэхдээ Xiaomi өнгөрсөн долдугаар сард л гадаад зах зээлд цочроо өгөн гарч ирсэн. Учир нь, тэр үед Xiaomi-гийн Хятад дахь смартфоны зах зээлд эзлэх хувь хэмжээ Apple-аас анх удаа давж гарсан юм. Тухайн үед тус компани Хонми буюу “Red Rice” хэмээх 799 юань /130 ам.доллар/-ын үнэтэй гар утас худалдаанд онлайнаар худалдаанд гаргасан нь 90 секундын дотор 100 мянган хувь борлогдсон юм. Энэ том амжилтаар Xiaomi Тайванийн HTC-г хүртэл ардаа орхиж, Хятадын смартфон үйлдвэрлэгч тав дахь том компани болж чаджээ.
Тэд одоо амжилтаа ахиулахаар салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдийг хөлслөн ажиллуулж байна. Тухайлбал, Google-ийн андройдын хэсгийг ахалж ажиллаж байсан салбарын шилдэг мэргэжилтэн Уго Барраг урьж ажиллуулан, гадаад зах зээлээ тэлэх ажлыг хариуцуулжээ. Тэд бас инженерүүдээ долоо хоног тутам хэрэглэгчидтэйгээ харилцан ярилцаж, санал хүсэлтийг нь сонсон программаа сайжруулахыг шахдаг байна. Тэд дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын төрийн өмчит China Mobile-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь эх газрын 745 сая хэрэглэгч/ үүнийдотор 465 сая смартфон хэрэглэгч/-ийг татах том зорилгыг нь харуулж байгаа юм. Мөн тэд зах зээлд өрсөлдөхүйц хямд төсөр үнээрээ хөгжиж буй орнуудад гарах, борлуулалтаа өсгөх арга эрэлхийлж байгаа аж.
junga nar ugin suga shde chadkue tolgoi ni olgoi shde
үхэж байсан ч энэ утсыг авахгүй копи копи
haha ner ni hurtel mya haragdaj bn
Хятадын Стив Жобс гэлцэх болсон Xiaomi-г үүсгэн байгуулагч

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zochin
bitii Hytad ym bolgon l muu gesen tuilshirsan ochuuhen bodloor bod. Ym gedeg ursulduuntei baih tusmaa saihan bdag. chinii umsuj bgaa huvtsas hereglej bgaa ed zuils dotor hytadad uildverlegdeegui zuils bval bi yg odoo amia horolloo.. Hytaduudiig muulahiig chine uguisgej umuursungui. Surah ymiig n suraad Hayah ymiig n hayj sur.
2013.10.16
2013.10.15
2013.10.15
2013.10.15